• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-10-09 16:41:43

Б.ОДГАРЬД: ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор  жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж  Эрдэнэт үйлдвэрт ямар ажлууд зохион байгуулах гэж байгаа талаар ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга  Б.Одгарьдаас тодруулга авлаа. 

-Хүний нөөцийн ажилтны баярын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийг угтаж ямар ажлууд төлөвлөсөн  бэ?

-Бид ажил мэргэжлийн баярын өдрөө үр дүнтэй тэмдэглэх зорилгоор Удирдлагын академитай хамтран Хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн эрхзүйн чиглэлийн сургалт явуулахаар төлөвлөж байна. Мөн хүний нөөцийн мэргэжилтнүүдийн үндэсний “HR DAY-2019” чуулганд хамт олны төлөөллийг оролцуулах гэж байна. Баярын үеэр мэргэжлийн ур чадварын уралдаанд хүний нөөцийн менежерүүдээ бүрэн хамруулахаар зорьж байна.

-Эрдэнэт үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой баримт бичгийн шинэчлэл хийгдэж их ажил ундарсан байх?

-Тийм. Эрдэнэт үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбоотой бид бүтэц нэгжийн өөрчлөлт хийх, ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг шинэчлэх, мэдээллийн санг баяжуулах, Эрдэнэт үйлдвэрт мөрдөгдөж байгаа дүрэм журам, хөдөлмөрийн харилцааны баримт бичгүүд, ажлын байрны тодорхойлолт, бүтэц орон тооны хуваарь зэргийг шинэчлэх ажлыг маш богино хугацаанд хийж гүйцэтгээд байна. Эдгээрийг хийж гүйцэтгэхэд манай хүний нөөцийн менежерүүд санал санаачилгатай ажиллалаа.

Б.Учрал
Фото: Б.Баттөгс

нийтлэгч:

Сэтгэгдэл