• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-02-16 12:42:53

ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН БУРГАСАН БАГИЙН “ШАР ХӨТӨЛ” ГЭДЭГ ГАЗАР 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЛОО

Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 145 км, сумын төвөөс баруун зүгт 16 км-т, Ө-47°08’24”, У-92°34’48″/ энэ сарын 15-ны өдрийн 21:14 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 21:27 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авсан.

нийтлэгч:

Сэтгэгдэл