2021-02-16 12:46:34
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХАНХ СУМЫН ХОРОО БАГИЙН “ДОЛООН УУЛ” ГЭДЭГ ГАЗАР 4.7 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 347 км, сумын төвөөс баруун зүгт 30 км-т, Ө-51°32’24”, У-100°13’48”/ энэ сарын 15-ны өдрийн 22:23 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 22:28 цагт ООГХ-ээс цахим шуудангаар хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, хохирол учраагүй гэсэн мэдээллийг хүлээн авчээ.
нийтлэгч:
Social Connect