• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-02-23 14:32:55

“ИЛЧ-ӨРТӨӨ ТЭЭВЭР” ХХК-ИЙН МАШИН ОСОЛДОН ЧИРГҮҮЛ НЬ САЛЖ, ШАТАХУУН АСГАРСАН БАЙЖЭЭ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн “Өгсөх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/-т ачааны автомашины чиргүүл салж, автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж шатахуун асгарсан тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 11:05 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын нэг алба хаагч, нэг автомашин, Цагдаагийн газрын гурван алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын нэг ажилтан, Сумын мэргэжлийн ангийн 13 хүн, гурван автомашин, нийт 18 хүн, дөрвөн автомашинтай 14:21 цагт очиж, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан “Илч-Өртөө тээвэр” ХХК-ийн 09-18 УНМ улсын дугаартай, “Хово 33-4257 загварын ачааны автомашины 53 тонн шатахуунтай чиргүүл салж, автозамын зорчих хэсгийн хажуу руу унаж, шатахуун асгарсан байсныг хамгаалалтад авч, асгарч байсан түлшийг зөөвөрлөж аюулгүй болгосон байна.

нийтлэгч:

Сэтгэгдэл