• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-15 12:20:20

АРХАНГАЙ АЙМГИЙН ДӨРВӨН СУМАНД ҮЕР БУУЖ, МАЛЧДАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

ОБЕГ-ын хоногийн мэдээлэлд Архангай аймагт орсон усархаг борооны улмаас үүссэн хохирлын талаар мэдээлжээ. 

Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Хадат” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Тус сумын нутагт энэ сарын 12-ны өдөр усархаг бороо орж, 32 мм тунадас буусны улмаас  малчин айлын гэр, бог мал үерт урсжээ. Малчин Б-ын 5 ханатай гэр 1, 3 тугал, 4 хонь үерт урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэ сарын 14-ний өдрийн 11:58 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.    

Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн “Овооны-Ар”, “Мухарын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 4 км-т/ Тус сумын нутагт энэ сарын 12-ны өдөр өдөр усархаг бороо орж, 89 мм тунадас буусны улмаас  малчин айлын гэр, мал үерт урсжээ. Малчин О-ын 5 ханатай гэр, малчин О-ын 50 хонь, 70 ямаа, Ц-ын 10 хонь, 6 ямаа, А-ийн 11 хонь, 6 ямаа, Б-ийн 15 хонь, 15 ямаа, Б-ийн 8 үхэр, 24 хонь, 31 ямаа, С-ын 20 хонь, 23 ямаа, М-ын 19 хонь, 23 ямаа, Г-ын 2 хонь, 4 ямаа, нийт 1 гэр, 181 хонь, 192 ямаа, 8 үхэр үерт өртөж урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 07.14-ний өдрийн 12:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн “Зэгст”, “Цулын шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/-т энэ сарын 12-ны өдөр усархаг бороо орж, 42 мм тунадас бууж борооны өмнө салхи 20 м/с хүрсний улмаас  малчин айлын гэр, байшин нуржээ.  Малчин Ч-ийн 5 ханатай гэр, 4х5 метрийн хэмжээтэй зуны байшин, П-ийн 4 ханатай гэр, 8х6 метрийн хэмжээтэй зуны байшин, М-ийн 5 ханатай гэр, Д, Ч нарын малын хашаа тус тус нурсан, 11 бог мал хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэ сарын 14-ний өдрийн 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.   

Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул” багийн “Ногоон нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 44 км-т/, “Цац” багийн “Хужирт ” гэдэг газар  /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/-т  энэ сарын 12-ны өдөр усархаг бороо орж, 68 мм тунадас буусны улмаас малчин айлын гэр, мал үерт урссан байна. Малчин Ж-ийн 310 хонь, 139 ямаа, Д-ийн 44 хонь, 15 ямаа, М-ын 89 хонь, 68 ямаа, Н 67 хонь, 120 ямаа, Л-ын 54 хонь, 25 ямаа, Э-ын 180 хонь, 40 ямаа, А-ийн 50 хонь, 50 ямаа, Б-ын 50 хонь, 72 ямаа, Ч-ын 7 хонь, 6 ямаа, М-ын  142 хонь, 36 ямаа, С-ийн 79 хонь, 20 ямаа, Б-ийн 49 хонь, 23 ямаа, А-ийн 23 хонь, 11 ямаа, О-ын 5 ханатай гэр, 42 хонь, 29 ямаа, 1 малын хашаа, Ш-ийн 8 хонь, 4 ямаа, Ч-ийн 30 хонь, 40 ямаа, Б-ын 5 ханатай гэр, 1 мотоцикль, 150 хонь, 50 ямаа, Б-ийн 125 хонь, 21 ямаа, Б-ын 210 хонь, 130 ямаа, Б-ын 150 хонь, 48 ямаа, Г-ын 200 хонь, 75 ямаа, П-ийн 120 хонь, 60 ямаа, Э-ийн 150 хонь, 80 ямаа, О-ийн 150 хонь, 70 ямаа, “Цац” багийн малчин Б-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин,  Ж-ийн 5 ханатай гэр , 1 малын хашаа, Э-ын 5 ханатай гэр, Портер загварын автомашин, 36 хонь, 27 ямаа, Д-ийн 27 хонь, 15 ямаа, А-ын 140 хонь, 60 ямаа, Ө-ын 74 хонь, 42 ямаа, Б-ийн 123 хонь, 83 ямаа, нийт 5 гэр, 2 малын хашаа,  2 автомашин, 1 мотоцикль, 2979 хонь, 1459 ямаа, үерт өртөж урссан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга энэ сарын 14-ний өдрийн 13:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.  

нийтлэгч:

Сэтгэгдэл