• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-22 10:37:10

“УЛЗ” ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР ЗУГААЛЖ ЯВСАН НЭГ ИРГЭН ОСОЛДОЖ, АМИА АЛДЖЭЭ

Дорнод аймгийн Дашбалбар сумын Сэвсүүл-Жараахай багийн “Улз голын хоёр гарц” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 1 км-т/ энэ сарын 19-ний өдрийн 18:00 цагийн орчимд найман хүн “Улз” голын эрэг дээр зугаалж байснаас нэг хүн осолдсон байж болзошгүй тухай дуудлага долдугаар сарын 21-ний өдрийн 11:50 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн тус аймгийн харьяат, 32 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн Н-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны дүнд мөн өдрийн 17:50 цагт Н-ийн цогцсыг /осолдсон газраас зүүн зүгт 20 км-т/ тус сумын Чух багийн “Чух нуурын-Энгэр” гэдэг газар “Улз” голын усны мандал дээр хөвж байсныг олж, тус сумын Цагдаагийн хэсгийн Экологийн асуудал хариуцсан байцаагчид шилжүүлэн өгчээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл