• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-10-03 17:45:09

“HOME PLAZA” ОРЧМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“Home plaza “орчмын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт хийсэн талаар  мэдээлэе. Олимпийн гудамж талаас буюу шинэ гүүрнээс ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд Е-мартын гэрлэн дохиотой уулзварт хүрэхээр зохион байгуулжээ. Харин шинэ гүүр талаас ирэх хөдөлгөөн “Home plaza”-гийн хойд талд баруун гар тийш эргэж, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэл рүү   зорчдог хэвээрээ байх аж.

“Home plaza”-гийн зүүн хойд талын зорчих хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох үүднээс Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хороолол талаас ирэх хөдөлгөөн зөвхөн баруун гар тийш эргэж, хотын төв рүү чиглэн, шинэ гүүрээр, Махатма Гандийн гудамж буюу Наадам центрийн чиглэлд зорчихдоо гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийхээр болгосон байна. Махатма Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөн Home plaza-гийн урд шинээр хийгдэх уулзвараар нэвтэрч зорчих юм байна.

Мөн явган зорчигчдод зориулсан гүүрэн гармыг шинэ гүүрэн зам дагуу хийж байгаа  талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл