• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-11-19 13:50:12

УРЬДЧИЛГАА 20 ХУВИА БҮРДҮҮЛСЭН ИРГЭД 2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРААС ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ХАМРАГДАНА

Барилга, хот байгуулалтын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд:

-2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн урьдчилгаа 20 хувиа бүрдүүлсэн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нээлттэй болсон. Хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Одоо холбогдох дүрэм, журмыг боловсруулаад ирэх оноос хэрэгжүүлнэ.


Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 20 болгон бууруулж 10 хувийг Зээлийн батлан даалтын санд хариуцуулахаар төлөвлөж байгаа аж. Тус сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг:

-Банк үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад эрсдэлээ тооцоод 70 хувьд нь зээл гаргах боломжтой гэдэг. Үлдсэн 30 хувийн мөнгийг иргэн өөрөө бүрдүүлж өгөх ёстой. Гэтэл иргэд 30 хувиа бүрдүүлж өгч чадахгүй байгаа учраас 10 хувьд нь батлан даалт гаргах тухай ярьж байна. Энэ нь тухайн зээлдэгчийн 70 хувийн зээл дээр 10 хувь нэмэгдэж байна л гэсэн үг.

Жишээ нь урьдчилгаа 30 хувиа төлөөд ипотект хамрагдсан иргэн сард 500 мянган төгрөг төлдөг байсан бол 20 хувийн урьдчилгаа төлөөд 10 хувийг Зээлийн батлан даалтын сангаар шийдүүллээ гэхэд төлөх ёстой мөнгөн дүн 600 гаруй мянга болж нэмэгдэнэ гэж ойлгх хэрэгтэй. Түүнээс Зээлийн батлан даалтын сангаас мөнгийг гаргана гэж ойлгож болохгүй.


Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

-Ипотекийн зээл 2013 оноос эхэлснээс хойш 5.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 100 мянган айл орон сууцтай болсон. Зээлийн хүүг наймаас зургаан хувь болгосноор өрхийн орлого нь 1.1 сая төгрөгтэй хүн ипотект хамрагдах боломж бүрдлээ.

Энэ онд эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас Ипотекийн зээлийн санг нэг дахин нэмэгдүүлж өгсөн. Ингэснээр 11 мянга 600 хүн зээлд хамрагдаж, 870 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан байна. Оны сүүлээр 12 мянга хүрэх болов уу гэж төсөөлж байна.

Цаашид ипотекийн зээлийн хөтөлбөрийг гурван хэлбэрээр хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа. Дэд бүтэцтэй байж орон сууц баригдана. Тиймээс төрийн зүгээс дэд бүтцийг шийдэж өгөх ёстой. Харин хувийн хэвшил орон сууцаа барина. Ипотек 99 хувийн баталгаатай зээл. Гэвч ихэнх залуус орон сууцанд ороход урьдчилгаа 30 хувийн асуудал хөндөгддөг. Үүнийг 20 хувь болгох гарцыг хайж байна. Төр засаг дангаараа үнийг буулгачхаж болохгүй. Бусад байгууллагатай эрсдэл, асуудлыг хөндөн ярилцана.


2013 оноос эхлэн 6 болон 8 хувийн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 100 мянга гаруй өрх айл орон сууцад орсон байна. МИК 4,5 их наяд төгрөгтэй тэнцэх 85 мянга орчим ипотекийн зээлийг 26 удаагийн хэлцлээр үнэт цаасжуулж худалдан авчээ. Гэр хорооллоос орон сууцад шилжсэн нийт зээлдэгчид 36 хувийг эзэлж байна.

Ипотекийн зээлийг илүү ухаалаг болгох шаардлагатай байгаа хэмээн  Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хэллээ. Ипотекийн зээл төлөхөд иргэдийн дундаж цалин хангалттай хүрэлцэнэ. Гэвч урьдчилгаа 30 хувь дээр гацчихаад байдаг. Тиймээс урьдчилгааг бууруулах асуудал чухал байна. Ипотекийн зээлийн урьдчилгааг 20 хувь болгох боломж бий гэв.



Орон сууц ба санхүүжилт хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга болон Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллүүд оролцож орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмжийн талаар санал бодлоо хуваалцлаа.

Хэлэлцүүлэг үндсэн хоёр сэдвээр үргэлжилнэ. Нэгдүгээрт, “Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Уг хэлэлцүүлэгт:

  • Монголбанкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн захирал А.Энхжин
  • Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн
  • Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир
  • Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай
  • Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар
  • МИК ОССК ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар оролцоно.

Хоёрдугаарт, “Орон сууцны санхүүжилтийн шийдэл, хүртээмж” сэдвээр ярилцана.

Хэлэлцүүлэгт:

  • УИХ-ын гишүүн Н.Учрал
  • Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул
  • Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх
  • Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг
  • “Гангар инвест” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Энхтөр,
  • “UA Properties” ХХК-ийн ерөнхий захирал А.Урангоо нар оролцох юм.

Эх сурвалж: https://gogo.mn/ 

нийтлэгч:

Сэтгэгдэл