• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-05-16 14:58:28

МИНИЙ АНХНЫ ХАЙРЫН ТҮҮХ

Би гэдэг хүн анхныхаа хайртай 18 насандаа учирч байлаа. Тэр минь хамгийн мундаг, хамгийн сайхан тийм нэг боксчин залуу байсан юм. Анх түүнтэйгээ эмэгтэй найзаараа дамжуулж танилцаж байлаа. Тэр минь хотод биш хотоос зайтай газар байдаг байсан болохоор эхлээд мессеж бичнэ, ярина. Ингэж явсаар гурван сарын дараа тэр нэгэн өвлийн өдөр уулзаж билээ. Цас бударсан жихүүн тийм нэг орой тэмцээнээр хотод ирчихсэн байх үед нь уулзсан юм. Бөхийн өргөөний тэндээс нэг тамирын хослолтой залуу гүйсээр байгаад үгийн зөрүүгүй тэврээд "Ямар их хүлээв ээ, энэ мөчийг" гэж билээ.

Дурлалдаа шатсан хоёр хүн юун тэр хүйтэн. Нэг газар ороод л өөд өөдөөсөө харж суугаад, тэр намайг ширтэхээс өөр зүйл бараг л хийгээгүй. Гарыг минь атгаастай. Удалгүй тэмцээн нь дуусч, тэр минь буцах боллоо. Би гэдэг хүн дахиад уулзах гэж удна гээд түүндээ өдөр болгон нэг нэгээр нь уншаарай гээд л 247 захиа бичиж, хуйлаад "Мишка" чихэрт дуртай байсан болохоор нь хийгээд, вагоны буудал руу гүйгээд л. Өмнөөс тэр минь гүйгээд л. 

Анх удаагаа тийм их хайр, тийм их халамж, сэтгэл догдлол, энхрийллийг мэдэрч байсан юм. Уруул дээр минь шоп хийтэл үнсчихээд нүдэндээ нулимстай эргэж хараад вагон руугаа гүйнгүүт нь би гэдэг хүн асгаруулж өгсөн. Ээрээд бүр нүд ам байхгүй. Тэмцээнээр хотод ирдэг байсан тэр минь сүүлдээ нууцаар над руугаа гүйдэг болов. Гэхдээ энэ сайхан дурлал минь нэг жилийн л настай байсан юм. Гэвч би одоо хүртэл түүнийгээ энэ хором мөчид нэг ч удаа, нэг өдөр ч мартаж байгаагүй.

Салсныхаа дараа намайг бүр мартсан байх гэж боддог байлаа. Нэг удаа байдаг газар нь очоод гэрт нь очсон юм. Ёстой л OMG. Өгсөн захиа минь гурван жилийн дараа гэрт нь очиход нэг ширхэг ч гээгдээгүй гэрт нь өлгөөстэй, миний зураг компьютерийнх нь дэлгэцэн дээр байж билээ. Гэхдээ бид хоёрын зам салаа байсан юм билээ. Эргээд нийлэх боломж олон гарсан ч, бүтээгүй ээ. Гэвч бид хоёр энэ амьдралд аз жаргалаа олцгоосон. Тэр минь бяцхан сахиусан тэнгэрийн аав болж, би гэдэг хүн насан туршийн энгэрийн зүүлтээ олсон. Тэр нэгэн азтай бүсгүйд битүүхэн атаархдаг ч энэ атаархал минь цагаахан юм даа. Чамайгаа нэг ч өдөр мартаагүй анхны зүрхний дурлал минь чамдаа хайртай шүү. Хэзээ нэгэн өдөр чамтайгаа уулзвал энэ бүгдийг яриад чамайгаа тэвэрнэ ээ. Бичээгүй анхны юм зөндөө байгаа даа. 

Бичсэн Tuugii Tokono  2016.09.24
Эх сурвалж: Хайрын оршихуй (love story)

нийтлэгч:

Сэтгэгдэл