• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-05-17 12:31:19

НАНДИН ДУРСАМЖ ҮЛДЭЭЕ ГЭЭД СЕЛЬФИ ХИЙСЭН БИШ...

Ёо анхны төрөлтөө ангийнхаа хүүхдээр, бүр анхны хайр болсон залуугаараа эх бариулж үзсэн юм уу та нар. Ядаж байхад би их жижигхэн биетэй, бас их бааштай. Гэхдээ эмэгтэй хүн өөрөөрөө төрж, халуун амь энгэртээ наахаар нүгэл нь холддог гэнэ билээ гэсэн ээжийнхээ үгийг санаад жижигхэн ч гэсэн өөрөөрөө төрөх гээд зориглосон юм даа. Дуншилт ойртчихсон. Анхны хайр байсан эмчээсээ санаа зовоод үзлэгт орохгүй зугатаад л. Зүгээр ээ гээд л, нэг ёо ёо гэчихээд л. Сувилагч нар намайг энэ их хөөрхөн намбалаг энэ тэр гээд магтчихсан. Бас анхны хайр энэ тэр юм болохоор олон жил уулзаагүйг ч хэлэх үү. Дуншилтынхаа хажуугаар хэсэг намдсан үед нүүр амаа будчихжээ, бас. Крем тавиад л, хальт сормуусаа будаад л. Урт үстэй, нөгөөхөө сул боочихсон. Амьхандаа жимбий харагдах гээд л.

За тэгээд л байж байсан чинь зогсолтгүй өвдөөд эхэлдэг юм байна. Энэ үеэс л жинхэнэ араншин минь гарсан юм даа. Баалаа гэж орилоод л, шалаар мөлхөөд л, уйлаад л, коридороор нэг гүйчихсэн. Баахан дадлагын оюутнууд араас гүйцэхгүй байгаа юм чинь. Жижиг эргэлтийн цонхоор гарах гэсэн хүрдэггүй ээ. Намхан болохоор үсрээд л "Авраарай, туслаарай" гэж орилоод л. Тэгсэн хойноос сувилагч "Хүүе ээ болохгүй ш дээ, яана аа аваарай" гэж орилоод л. Би гүйгээд л "Намайг л эмнэлгээс гаргачих. Би жаахан явж байгаад гайгүй болохоор нь ирье" гэж уйлаад л. Гэтэл нөгөө анхны хайр болсон залуу ирж байгаа харагдлаа. Гүйсээр уйлсаар л очоод халатаа сөхөөд "Үзээд өг, төрүүлээд өг. Яагаад алга болчихсон юм" гээд л эрхэлж уйлаад бөөн юм боллоо. Нөгөө магтаад байсан сувилагч эгч эмчид ховлоод, намайг загнав. "Эмч нь ирж байгаа, одоохон гээд байхад хаашаа мангар вэ" гээд л загнав. Ингэж шоу болсоор бяцхантайгаа уулзсан юм даа. Нэг их гоё, бие тавираад л түрүүний болсон явдлаасаа ичсэн гэж жигтэйхэн. Нандин дурсамж үлдээе гээд сельфи хийсэн биш өөрөөсөө айсан гэж.

Нөгөө урт үс нь арзайчихсан, уйлсаар байгаад сормуусны будаг нь буучихсан. Хурдхан эмнэлгээс гарахын түүс. Хүүхэдтэйгээ төрөхийн дараах тасагт ороод л үзүүлсэн чинь эмч, сувилагч "Хэн билээ" гээд л. Учрал гээд нэрээ хэлэхэд "Аан чи юм уу" гээд л шоолоод л. Хамт хэвтэж байсан ээжүүд "Чи балласаан. Гэхдээ хөөрхөн байсан. Өвдөлтөө мартчихсан чамайг харж байлаа. Чамайг чимээгүй болсон чинь гэнэт өвдөөд " гээд л. Үс чинь арзайчихсан, уйлаад ямар хурдан гүйдэг юм гээд л. Бод доо та нар айх уу?. Жижигхэн урт үстэй, хар нүүртэй гүйж байвал. 

Ичмээр юм аа. Тэр үед дахиж төрөхгүй ээ гээд л орноос боссон юун дахиж төрөхгүй. Төрөлт мандтугай гээд л явж байна шүү дээ. Амьдралаас авсан хамгийн зөв сонголт хань, цодгор түнтгэр гэдсээ өшигчих одоохондоо царайг нь хараагүй баатар, ээж гэх алдрыг хамгийн анх мэдрүүлсэн гүнжтэн, араас нь 00 оруулахгүй хаалга нүдээд "ээж ээ мөөмөө” гэх ахайтан нартай баян хүн  би…. 

Бичсэн Б.Сарнай 2019.05.13 

нийтлэгч:

Сэтгэгдэл