• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-09-24 15:12:28

ОЛОН ХҮНИЙГ УЙЛУУЛСАН ТҮҮХ

Би дөрвөн хүүхэдтэй болсны дараа жирэмслэлтээс хамгаалах тариа хийлгээд гурван сар болсны дараа таргалаад нэг биш болоод байлаа. Тэгээд өрхийн эмнэлэгтээ хэлсэн боловч тарианы дараа ингэж таргалдаг гээд тоосонгүй. Гэтэл хань минь "Ханиа миний хань нэг л өөр байна аа. Чи минь жирэмсэн болсон биш биз" гээд л хэллээ. Би нэг их хордлого өгдөггүй болохоор мэдэх боломжгүй байлаа. Тэгээд маргааш нь хоёулаа эход харуултал жирэмсэн, бүр гурван сар өнгөрч байна гэлээ. Би ч цочролд ороод ханьтайгаа хамт өрхийн эмнэлэг орлоо.

Гэтэл эмч нар гаргаж болохгүй, хүүхэд согогтой аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ч төрөх аюултай, шууд авахуул, та хоёр залуу хүмүүс дээр нь дөрвөн жаахан хүүхэдтэй байж гаргаж болохгүй, бид зөвшөөрөхгүй гэлээ. Бид хоёр өөр олон эмнэлгээр орсон боловч бүгд авахуул гэсэн үгийг л хэлж байлаа. Тэгээд бид хоёр машиндаа суугаад би ч уйлаад байж байтал хань минь "Ханиа хоёулаа хүүхдээ гаргана. Тахир дутуу согогтой төрсөн ч энэ чинь миний хүүхэд. Би хүүхдээ устгахгүй ээ" гээд миний гэдсийг илээд нулимсаа дуслуулан байж нүд рүү минь харж билээ. 

Тэгээд гэдсийг минь үнсээд "Аавыгаа уучлаарай. Хүүдээ олон муу зүйл сонсгосонд. Миний хүү аав ээждээ ирсэнд баярлалаа. Аав нь хайртай шүү" гээд гэдсийг минь зөндөө үнсэж билээ. Маргааш нь бид хоёр хяналтандаа орох гээд очтол аваагүй. Бид хоёр гаргана гээд шийдсэн байсан болохоор инээгээд л гарсан. Гэртээ ирээд хань минь "Хүүхдүүдээ удахгүй миний үрсүүд хөөрхөн дүүтэй болно. Ээж нь бидэнд дүү төрүүлж өгнө" гээд л "Дүүгээ үнсээрэй" гээд гэдсийг минь илээд "Миний үр ах эгчийнхээ дууг сонсож байна уу. Аав ээждээ хурдан ирээрэй" гээд л хүүтэйгээ их ярьдаг байсан.

Энэ өдрөөс хэдэн сарын дараа төрөх хугацаа минь болж ханьтайгаа хамт эмнэлэг явлаа. Хань минь гадаа үлдэж би төрөхийн өрөө рүү явлаа. Төрөхийн орон дээр гараад удаагүй байтал маш их өвдөж үр минь төрлөө. Тэгээд нэг ч дуу гарсангүй эмч нар сандралдаад, миний нулимс өөрийн эрхгүй урслаа. Гэтэл эмч ирээд "Охин минь хүүтэй болсон шүү. Жаахан хүнд байна. Өнөө шөнийг давахгүй байж магадгүй. Ар гэрийнхэндээ хэлээрэй" гэхэд нь дотор харлаад шууд хань руугаа залгаад хэлтэл "Миний ханиа баярлалаа. Ийм сайхан хүү төрүүлж өгсөнд. Хүү минь мундаг хүчтэй эр хүн болно. Миний хань хүчтэй байгаарай, чамдаа хайртай шүү" гээд хэлэхэд өөрийн эрхгүй нулимс асгарч байсан юм.

Төрсний дараах өрөө рүү орлоо. Гэтэл хүүхдээ хөхүүлж байгаа ээж нарыг хараад хөх минь маш их чинэрч билээ. Хүү минь сэхээнд орж би сүүгээ сааж байхда өөрийн эрхгүй уйлдаг байв. Гэтэл нэг өдөр сувилагч "Эгч ээ та хүүгээ харах уу" гэхэд нь маш их баярлаж билээ. Хүүгээ орж хараад өөрийн эрхгүй уйлсан. Тэр жаахан гаранд нь зүү байгааг хараад, ам нь ангайчихсан, дусал дуслаар гоожиж буй тэр сүүг хараад сэтгэл минь эмтэрсэн. Тэгээд ханьдаа хэлтэл "Ханиа хүүгээ хөхүүлж болох уу" гээд асуугаад үзээрэй гэлээ. Би ч эмчээсээ асуутал "Болно, гэхдээ хүүхэд өөрөө хөхөө олж хөхөх хэрэгтэй. Бас их удаан хөхүүлж болохгүй шүү" гэлээ. Би ч бөөн баяр болж хүүгээ аваад өвөр дээрээ тавиад өгтөл хүү минь шууд л өөрөө хөхөө олж хөхөж эхэлсэн. Энэ өдрөөс хойш хоёр цаг болоод л хүү дээрээ ордог боллоо. Гэтэл хүүгийн минь бие өдрөөс өдөрт сайжирч бид хоёр ч энгийн тасагт хамт байх боллоо. 

Эмч нар ч "Үнэхээр ээж аавдаа ирэх гэж их хичээсэн мундаг баатар шүү" гэж хүүг минь хэлдэг байж билээ. Удалгүй бид хоёр эмнэлгээс гарах болж, хань минь ч бид хоёрыг ирж авлаа. Гэтэл эмч минь "Үнэхээр мундаг сэтгэлийн тэнхээтэй баатар аав шүү, танай хүн. Өдөр болгон хүү дээрээ ирж ярьж байгаад явна. Эмч, сувилагч бүх хүн рүү утасдаж, та хоёрыг асууж, ханьд минь их урам өгч байгаарай" гэж таньдаг хүмүүсээрээ дамжуулж хэлдэг байсан гэж билээ. Ийм баатарлаг сэтгэлийн тэнхээтэй мундаг аавтай шүү дээ. Хань минь одоо 31-тэй боловч таван үр, ханийнхаа төлөө хэзээ ч амьдралд бууж өгөөгүй алхаж байгаа. Ханийгаа харах бүрт бурханд талархдаг. Одоо хүү минь зургаан настай. Өглөө болгон "Аав аа, ээж ээ хайртай шүү" гээд чанга тэврээд үнсэнэ шүү дээ. Гэр бүл аз жаргал минь, энхрий үрсүүд минь энэ байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл