• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-05-09 14:53:33

АМЬДРАЛЫГ МИНЬ АВАРСАН ТАНИХГҮЙ АХ

Миний танилцсан түүх бусдынхаас шал өөр байх л даа. Миний амьдралын боломж тун тааруу, нэг хэсэг их хүнд байлаа л даа. Ээж минь хүнд өвчтэй, аав нь өнгөрчихсөн, мөнгөнөөс өөр бодох юмгүй үе байлаа. Ээжийн маань өвчин гэнэт хүндрээд эмнэлэгт хэвтэж, би гэж нэг бөөн асуудалтай амьтан гэртээ байж байтал эмнэлгээс эмч яриад "Яаралтай тун ховор тариа хэрэгтэй байна, өнөөдөр хийхгүй бол ээж чинь найдваргүй" гэдэг байгаа. Ээж маань хүний ганц охин, би өөрөө ганц. Ингээд газар хатуу цаг ирдэг юм байна. Яах учраа олохгүй байж байтал манай найз охин ярилаа.

Би ч бөөн зовлонгоо хэлтэл “За тэгвэл чи сайн сонс. Чамайг би нэг ахтай танилцуулъя. Харин тэр ахтай чи унтах хэрэгтэй” гэлээ. Би ч юу ч бодолгүй ээжийгээ л аварч байвал боллоо гээд, зөвшөөрчихлөө. Би тэр үед онгон байсан юм л даа. Ядаж манайд зарчих юу ч байхгүй, тэр үед айлын гэр хөлсөлж амьдардаг байлаа. За тэгээд нөгөө ахтай нь уулзлаа. Нэг их том биетэй, их зантай байрын ах байлаа. Гоё машинтай, бид хоёрыг уулзуулчихаад л, найз охин минь яваад өглөө. Би ярих юмаа ололгүй ичээд сууж байтал тэр ах шууд буудал орлоо. Өрөөнд ороод хоол, уух юм захиаллаа. Би ямар архи дарс мэдэх биш, хоолыг нь ч идсэнгүй.

Юун хоол, ээжийгээ бодохоор л гол харлаад арга ядаад сууж байтал тэр ах “За хоёулаа унтах уу” гэдэг юм байна. Би ч бүр салгалчихлаа. Тэгээд л хамт хэвтлээ. Тэгсэн тэр ах “Чи яагаад ингэж биеэ үнэлж явдаг юм” гэлээ. Би үнэн учраа хэлтэл тэр ах надаас "Чи хүнтэй унтаж үзээгүй юм уу" гэж асуухаар нь "тийм" гэтэл шууд босоод, "За миний дүүд хэдэн төгрөг хэрэгтэй юм. Ах нь өгье" гэлээ. Би ч бөөн баяр авах тариагаа хэлтэл, "За хоёулаа явж ээжийг нь эргэе" гээд хамт явлаа. Тариагаа аваад дөнгөж эмнэлгийн хаалгаар ортол утас дуугарав. Эмч нь "Яана аа миний дүү ээж нь сая өнгөрчихлөө" гэж хэлэхийг нь сонсоод би ухаан алдсан байсан. Ингээд л би гэдэг хүн орь ганцаараа үлддэг юм байна.

Энэ бүх зовлонг даван туулахад тэр ах л надад тусалж байлаа. Намайг бэлэн болсон үед л унтана гэж ярьдаг байв. Муу ээжийгээ хөдөөлүүлчихээд гэрээ эзэнд нь өгчихөөд орон ч үгүй үлдэхэд тэр ах надад нэг өрөө байр яг миний нэр дээр авч өгөөд, намайг Орос руу сургуульд явуулсан юм даа. Би хоёр жилийн дараа хайрттайгаа унтаж, дахин хоёр жилийн дараа гэрлэж, нэг хөөрхөн охинтой хэнээс ч дутахгүй амьдарч байна. Одоо намайг гаднаас нь харвал цагтаа гамбир идээд хонхны баяртаа өмсөх ч туфлигүй хоосон хоноод явж байсан гэж хэн ч хэлэхээргүй чинээлэг харагдах болно. Гэхдээ би найздаа, хайртдаа одоо хүртэл баярлаж бүх хүнтэй адил тэгш харьцахыг хичээдэг. Өнгөрсөн амьдралаа хэзээ ч мартахгүй ээ. Ээждээ тариаг нь хийлгэж чадаагүй ачлалгүй муу охин юм даа л гэж харамсдаг даа. Миний хань надаас найм ах хүн шүү дээ. Надад маш их хайртай, би ч бас... 

Бичсэн: Хайрмаа

Эх сурвалж: Хайрын оршихуй (love story) фэйсбүүк хуудас 

нийтлэгч:

Сэтгэгдэл