• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-23 18:56:00

ХҮН АМЫН ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХИ 0.5 ПУНКТЭЭР БУУРЧЭЭ

Ажиллах хүчний судалгааны 2018 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болж, 732.7 (54.5%) мянга нь эрэгтэй, 612.6 (45.5%) мянга нь эмэгтэйчүүд байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын 764.2 (56.8%) мянга нь хот, суурин газарт, 581.1 (43.2%) мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна. Ажиллах хүчний оролцооны түвшин (АХОТ) 2018 оны 4 дүгээр улиралд улсын хэмжээнд 61.9 хувь, хотод 55.5 хувь, хөдөөд 72.9 хувь байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 0.6 пунктээр өсөж, өмнөх оны мөн үеэс 0.5 пунктээр буурсан байна. 

нийтлэгч: 0

Сэтгэгдэл