• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-23 19:14:41

2018 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН БАЙДЛААР НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ МӨНГӨН ОРЛОГО 1.1 САЯ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны 4 дүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1%) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8 (19.5%) мянган төгрөг, бусад орлого 24.7 (28.7%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2018 оны 4 дүгээр улиралд 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 77.7 (8.2%) мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2018 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 117.6 (11.4%) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 99.4 (12.8%) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2018 оны 4 дүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.7 (3.1%) мянган төгрөгөөр өссөн байна. Өрхүүдийг мөнгөн орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны 4 дүгээр улиралд 300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 74.8 (8.3%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 49.6 (5.5%) мянга, 300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 114.5 (12.7%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 117.2 (13.0%) мянга, 500.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 252.4 (28.0%)мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 240.7 (26.7%) мянга байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 81.1 (9.0%) мянга, мөн энэ хэмжээний зарлагатай өрх 92.8 (10.3%) мянга байна.  

нийтлэгч: 0

Сэтгэгдэл