• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-10-07 14:51:58

2020 ОНЫ ТӨСВИЙН НИЙТ ЗАРЛАГЫГ 13.9 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР ТООЦЖЭЭ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 2019 оны есдүгээр сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ газрын төлбөрийг бүрэн хураах, боомтуудын хүчин чадлыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах зэрэг  татвар, гааль, газрын шинэчлэлийг хэрэгжүүлснээр 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11.8 их наяд төгрөг байхаар тооцлоо. 

Түүнчлэн, цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулах замаар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, өмнөх онуудад эхлүүлсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгах зарчим баримталж 2020 оны төсвийн нийт зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тооцлоо.

Мөн төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөж 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төсөөллөө.

нийтлэгч:

Сэтгэгдэл