• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-04 13:15:34

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛНА

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн "Монголын төмөр зам" Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.
  8. Төмөр замын салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;                                                                  
  8. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цаг хүртэл "Монголын төмөр зам" Төрийн өмчит хувьцаат компанийн байранд хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар зэргийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  5. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

Нэмэлт мэдээллийг компанийн 70006622 /Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Одончимэг/ дугаарын утаснаас авна уу. 
 

"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ

КОМПАНИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

нийтлэгч:

Сэтгэгдэл