Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ зам тээврийн осол болж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлага энэ сарын 24-ний өдрийн 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч, нэг автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас Баян-Өлгий аймгийн чиглэлд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.
Ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат 29 настай, эрэгтэй Б, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат 56 настай, эмэгтэй О нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгчээ.
нийтлэгч:
Social Connect