• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2022-10-03 12:10:05

ХНХЯ АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 4.3-т заасны дагуу дараах шаардлагыг хангасан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд хамрагдана. Үүнд:

- Бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн;

- Нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад;

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээслэн 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бизнес инкубатор төвийн бойжигчид тухай жилийн 6 хүртэл сарын хугацаанд түрээсийн төлбөрийн дэмжлэгийг үзүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт түрээсийн дэмжлэгт хамрагдах тухай хүсэлт;

- Байгууллагын гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

- Оршин суугаа хорооны тодорхойлолт;

- Хөгжлийн бэрхшээлтэйг батлах хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэр;

- Түрээсийн гэрээ;

- Төлбөр төлсөн дансны хуулга;

- Үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буйг нотлох зураг;

- Харьяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс 2022 онд түрээсийн дэмжлэгт хамрагдаагүй тухай тодорхойлолт;

- 2022 оны түрээсийн зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/43 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээний нэгжид ногдох зардлын хэмжээг шинэчлэн тогтоосон жишиг зардлын дагуу олгоно;

- Зөвхөн Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагууд хамрагдана;

ХУГАЦАА

Материал хүлээн авах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ХБХХЕГ-ын 310 тоотод, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа хариуцсан мэргэжилтэн хүлээн авна.

Холбогдох утас: 77073000

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

нийтлэгч:

Сэтгэгдэл