• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-23 18:45:05

“ШИНЭ ЭХЛЭЛ” ДУНД СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Л.ЭРДЭНИЙГ 10 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2018 оны 10-дугаар сард  Кембрижийн сургалттай “Шинэ эхлэл” дунд сургуулийн захирал Л.Эрдэнийг авлигын хэргээр АТГ-аас саатуулсан. 

Түүнийг 2018-2019 оны хичээлийн жилд “Шинэ эхлэл”-ийн зургадугаар ангид элссэн Н-ыг тус сургуулийн элсэлтийн шалгалтад тэнцүүлсэнийхээ төлөө ээж Н.Оюун-Эрдэнээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгасан юм. НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан бусдаас хахууль авсан үндэслэлээр Л.Эрдэнэд яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Тэгвэл түүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд 10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.  

нийтлэгч: 0

Сэтгэгдэл