• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-10-03 12:06:25

НАЙРАМДАЛ ЗУСЛАНГИЙН СПОРТ ЗААЛЫГ ЗАСВАРЛАЖ ӨГЛӨӨ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбортой хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн зургадугаар сард үзэглэсэн билээ.
 
Компаниас  хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу “Найрамдал” цогцолборын Хөгжил мэдээллийн ордны спорт заалыг засварлаж, тохижуулснаа 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөв. “Найрамдал” цогцолборынхон  хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, зөв төлөвшилтэй болон хүмүүжих орчинг бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр үзүүлсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархлаа илэрхийллээ.

нийтлэгч:

Сэтгэгдэл