• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-02-10 16:51:38

ЭЕШ-ЫН ЦАХИМ БҮРТГЭЛ УЛС ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2020 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 10-нд эхэллээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн БҮТ-ийн дарга Л.Ганбат, захирал Ж.Ган-Эрдэнэ мэдээлэл өглөө. БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэхдээ "Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ.

Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Зарим удирдлага, багш хүүхдийн эрхийг зөрчиж шалгалт өгөх хичээлийн шаардлагыг тулгадаг. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэлбичгийн шалгалт хураамжгүй.

Онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. Шалгалтуудыг зургаадугаар 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ жил мөн шалгалтын материалын шууд засалтыг хийх ба нэгдсэн жагсаалтыг олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулна. Монгол хэлбичгийн шалгалт босго оноо 400 бөгөөд өмнө жилүүдэд уг шалгалтад унасан бол энэ жил дахин өгөх эрхтэй" гэлээ. 

Энэ жил ирцийг автоматжуулж байгаа аж. Учир нь бичиг баримтаа мартсан гэх тохиолдол их байдаг учир энэ жил туршилтаар уг технологийг ашиглана. 

нийтлэгч:

Сэтгэгдэл