• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-03-05 14:06:36

Ё.БААТАРБИЛЭГ: ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДААС ЭНЭ ЖИЛ УЛСЫН ШАЛГАЛТ АВАХГҮЙ

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг өнөөдөр  теле хичээл зааж байгаа багш нартай  уулзаж тэдний санаа бодлыг сонсч, багш нар ч өөрсдийн туршлагаас хуваалцав.

Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт авахгүй. Харин ЭЕШ-аа л авна. Хичээл сургууль эхлэхээр теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана” гэлээ.

Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээрийн дэглэм тогтоож хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа билээ. Багш нараас ихээхэн урч чадвар шаардсан теле хичээл эхнээсээ үр дүнгээ өгч, эцэг эхчүүд ч сайшаах болсон билээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл