• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-20 14:50:19

СУРГУУЛИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ 2240, ЦЭЦЭРЛЭГИЙГ 2630-ААР ТУС ТУС НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэлд гурван сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлсэн байна.

Мөн хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр 2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэхийг салбар яамнаас мэдээллээ. 

Тухайлбал,

-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль,

-Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр дөрвөн сургууль,

-Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль,

-Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр сургууль тус тус ашиглалтад орохоор төлөвлөжээ.

Тиймээс сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг цаг тухайд нь хүлээлгэн өгөхөөр холбогдох албаны хүмүүс ажлаа эрчимжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг үүрэг болгож газар чөлөөлөлт, концессын гэрээгээр гүйцэтгэх ажилтай холбоотой асуудалд нухацтай хандаж, харилцаа холбоотой ажиллахыг сануулжээ.

 
нийтлэгч: 0

Сэтгэгдэл