• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-04 14:30:13

ГЭМТ ҮЙЛДЛЭЭ ХААЦАЙЛАХЫН ТУЛД ТӨРИЙН НЭР БАРИНА ГЭДЭГ ТОМ ГЭМТ ХЭРЭГ

Сошиал орчинд болон Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын талаарх мэдээлэл шуугиан тарьж байна. Тэгвэл сошиал орчинд анхаарал татсан нэгэн бичвэр байсныг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэе. 

"...Одбаяр нь хүүхний бөгс оролдчихоод түүнийгээ булзааруулах гэхдээ "бөгс оролдсон"-оосоо илүү бузар, шившгийн ёс суртахуунгүй аашилжээ.

НЭГЭН ЗҮЙЛ:

-Би дипломат эрхтэй гэж төрийн нэр барин гадны орны хуулийн байгууллагад худал хэлж, эрх мэдэл албан тушаалаараа сүр үзүүлж, гэмт үйлдлээ хаацайлах гэсэн байна.

НЭГЭН ЗҮЙЛ:

-Хамт явсан иргэн А гэгчид өөрийн булхай үйлээ тохон үүрүүлж, өөрийгөө займчуулахыг санаархаж, "Би тэр онгоцонд байсан Монгол иргэний үйлдлийг таслан зогоох гэж яваад энэ хэрэгт холбогдчихлоо" хэмээн олон нийтийн хэвлэл мэдээлэлд мэдээлсэн ба Монголын төрд ч гэсэн ийн худал тайлбар өгсөн байх юм.

Эдгээр үйлдлүүд бол ТӨРИЙН ӨНДӨР АЛБАНЫ ХҮНД битгий хэл эгэл жирийн иргэн хүнд ч байж боломгүй ёс суртахууны асар булай доройтол юм.

-"Өөрийн хийсэн булхай үйлдлээ баригдаад ирэхлээр нь хамт яваа нэгэндээ тохон үүрүүлж болдог юм уу? "Би үхэхээр чи үх" "Ханилж яваад нөхрөө" гэх зэрэг ардын хэлц үг бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн байдаг. Өөрийн гэмээ бусдад үүрүүлэхийг хамгийн жигшүүрт хэрэг хэмээн монголчууд бид үздэг байсан нь уг хэлц үгээр нотлогдоно. Ингэхээр бидний язгуур ухамсарт ийм үйлдлийг жигшдэг ёс суртахуун байдаг байх нь гэсэн үг. Тэгэхээр Одбаяр нь энэ бидний язгуур ёс суртахууныг асар ноцтойгоор санаатай зөрчжээ.

-Эрх мэдэл, албан тушаалаараа далайлган гэмт хэрэг зөрчлөөс өөрийгөө мултлахыг ОРОЛДОХ, САНААРХАХ-ыг хуулиар хориглодог. Өөрөө үйлдсэн ч бай, үйлдээгүй нэр холбогдсон ч бай албан тушаал, эрх мэдлээ юун түрүүнд мэдүүлж, түүнийхээ нэр нөлөөг ашиглан хуулийн байгууллагын авах арга хэмжээнээс өөрийгөө чөлөөлж болдог юм уу?

Тэр тусмаа өөрт байхгүй төрийн эрх ямбыг БАЙДАГ мэтээр хуулийн байгууллагад худал мэдүүлэн хуулийн байгууллагуудыг хуурч болдог юм уу? Бүр тэр тусмаа өөрөө нэгэн тусгаар улсын хууль сахиулах албаны хамгийн дээд байгууллагын тэргүүн хүн байж, олон улсын төвшинд дипломат албаны буюу Элчин сайдынхаа яамтайгаа хуйвалдан гэмт үйлдлээ хаацайлахын тулд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж болдог юм уу?

Эдгээр үйлдлүүд бол Монгол Улс төдийгүй, хүн төрөлхтний хууль зүй, ёс суртахууныг асар ноцтой, балмадаар зөрчжээ. Улсын нэр сүр, алдар хүндийг төрийн өндөр албаны хүн битгий хэл эгэл жирийн иргэд ч олон улсад өргөж явах үүрэгтэй. Энэ бол тусгаар тогтнолд шууд хамааралтай үүрэг. Гэтэл Одбаяр нь гадны оронд зорчиж явахдаа булхай үйлдэл хийчихээд шууд Монголын төрийг нэрийг барьсан нь тусгаар Монгол Улсыг доромжилсон үйлдэл болов.

Энэ үйлдэл нь ОЛОН УЛСАД төрийн өндөр албан тушаалтан нь ёс зүйгүй аашлахыг Монгол Уулс хүлээн зөвшөөрдөг юм байна гэх ОЙЛГОЛТЫГ төрүүлэх үйлдэл болох ба Монголын төрийн албаны өндөр дээд тушаалтан нь "БИ БОЛ МОНГОЛЫН ТӨР ЮМ. НАМАЙГ ХЭРЭВ ОРОЛДОХ ЮМ БОЛ МОНГОЛЫН ТӨРД ХАЛДСАН ҮЙЛДЭЛ БОЛНО" гэж гадны орныг сүрдүүлэн бардамнаж байна гэсэн ОЙЛГОЛТЫГ шууд бусаар төрүүлж, олон улсыг жигшил зэвүүцэлд хөтөлсөн үйлдэл болж байгаа юм.

Одоо Монгол Улсыг Үндсэн хуультай, хууль ёсоо дээдэлдэг орон гэж хэн үзэх юм бэ? Дээр нь бас "Саарал жагсаалт"-д орчихсон байдаг. Ийм оронд хэн итгэж, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа явуулах юм бэ?

ЭНЭ БОЛ ЗӨВХӨН "БӨГС ХОШНОГОНД ХҮРСЭН" ӨНГӨЦХӨН ХЭРЭГ БИШ!!! Үүнийгээ хаацайлахын тулд хийсэн үйлдлүүд нь МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ, ОЛОН УЛСЫН ДИПЛОМАТ ХАРИЛЦАА, ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭНД халдсан ЖИГШҮҮРТ ШИВШГИЙН ХЭРЭГ болж байгаа юм.

Үүнд Монголын төр хийгээд нийт ард иргэд "онцгой дүгнэлт" хийж, ёс зүйн реформ хийж, улс үндсээ авран хамгаалахгүй бол Монгол Улсын нэр хүнд гэж юм дэлхийн хэмжээнд үгүй болно шүү. Гэмт үйлдэл хийх нэг хэрэг, харин түүнийгээ хаацайлахын тулд төрийн нэр барина гэдэг ТОМ ГЭМТ ХЭРЭГ юм шүү дээ!!!

Х.Батболд

Фэйсбүүк: https://www.facebook.com/esregtsel 

нийтлэгч:

Сэтгэгдэл