• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-06 14:53:46

ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДААД БАЙГАА Ч.САЙХАНБИЛЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНААР ХИЛ ДАВАН ОДСОН ГЭНЭ

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас шалгаж байгаа билээ. 

Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг АТГ-аас прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн талаарх мэдээг өмнө нь хүргэсэн. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлснээр, гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоох учиртай. 

Уг хэрэгт С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг холбогдуулан шалгаж байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ.

Улмаар Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс гаргасан байна. Энэ шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарсан гэсэн мэдээлэл байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл