• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-08 16:11:20

Х.ЦАГААНБААТАР: ЧИ МИНЬ ГЭРТЭЭ БАЙХГҮЙ ОЛИМПЫН МЕДАЛИЙГ АВНА АА

Катарын Доха хотод болж буй буудлагын Азийн АШТ-ээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа "Токио 2020"-д оролцох эрхээ авч чаджээ. 1993 оноос буудлагын спортоор хичээллэж эхлээд 17 настайдаа Азийн мөнгөн медаль хүртсэн тэрбээр долоо дахь удаагаа олимпод оролцсон ховор амжилтын эзэн боллоо. 

Тэгвэл түүний хань, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, гавъяат тамирчин Х.Цагаанбаатар "Катар Улсын Доха хотод зохион байгуулагдаж буй буудлага спортын 14 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор, "Токио 2020" олимпын их наадамд оролцох эрхээ хүртсэн ханьдаа халуун баяр хүргэе. Финалын буудлага орон нутгийн цагаар 12:00 цагт эхэлнэ. Амжилт урагшаа хань минь. Хүн төрөлхтөний баяр цэнгэл, Олимпын их наадамдаа долоо дахь удаагаа оролцохоор шалгарсан хань минь урагшаа энэ бол хөдөлмөр шүү. Чи минь гэртээ байхгүй олимпын медалийг авна аа" хэмээн цахим хуудсандаа байршуулжээ. 

Дашрамд дурьдахад, О.Гүндэгмаа 1993 оноос буудлагын спортоор хичээллэж, 17 настайдаа Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд "Атланта 1996", "Сидней 2000", "Афин 2004", "Бээжин 2008", "Лондон 2012", "Рио де Жанейро 2016"  зургаан олимпод дараалан цэц мэргэнээ сорьж, Бээжингээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.  


 

нийтлэгч:

Сэтгэгдэл