• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-09-14 16:06:05

ЕРӨНХИЙ САЙД АСАН Ж.ЭРДЭНЭБАТЫН АХ ДҮҮСИЙН АЛТ ТОЙРСОН ААЛЗНЫ СҮЛЖЭЭ!!!

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүх 6 жилийн хорих ял оноосон. Товчхондоо:

  1. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост, Тосонбумбын талбайтай “Элбэг Орд” компанийн 14145 дугаартай лиценз давхацжээ. Энэ лицензийн нөхөн олговор болгож “Элбэг орд” компанид “Улаансайр-1”, “Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ  лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.
  2. Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй /Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ “Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компанийн 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон.

Дээрх 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял оноосон. Ж.Эрдэнэбат шүүхэд ”Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй”, “Миний аав амьд сэрүүн байхдаа чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой, алт гэдэг чинь дэлхийн судас юм гэнэ билээ гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн хүн. Би Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан ч сонирхоогүй" гэж мэдүүлжээ.

Гэвч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон.Өөрийнхөө нэр дээр лиценз байхгүй ч ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлосоор иржээ.

  1. Цагдаа руу салаавч гаргаж “Салаавч” хочтой болсон Ц.Баярцогт түүний хуурай дүү. С.Баярцогттой хамтарч Сэлэнгийн Ялбагт хууль зөрчин алт ухаж байсан хэргээр шалгагдаж байсан.
  2. Төв аймгийн Заамар суманд томоохон алт олборлогч “Илт гоулд ” компани Ж.Эрдэнэбатын аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Батдоржийн Байгалмаагийнх. Үеэл эгчийнхээ нэр дээр байдаг энэ компанийн ард Ж.Эрдэнэбат байгааг нутгийнхан үгүйсгэдэггүй.
  3. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад /2017 онд/ Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” хэмээх газарт “Эрдэнэсийн эрэг” гэх компани 15,000 га талбайд лиценз авсан. 40 тн алтны нөөцтэй энэ газрыг ухуулахгүй гэж нутгийнхан эсэргүүцэж тэмцсэн ч эцэст нь “Эрдэнэсийн эрэг” компанийн 34 хувийг “Төв Эрдэнэс” Орон нутгийн өмчит компани эзэмшихээр болсон. Энэ үеэр “Эрдэнэсийн эрэг” компанийн 66 хувийг эзэмшигчдийн ард мөн л “Илт гоулд” буюу Ж.Эрдэнэбатын ах дүүс байсан нь олон нийтэд ил болсон. /“Эрдэнэсийн эрэг”-ийн хаягийн бүртгэл “Илт гоулд” дээр байлаа/

Нутгийнхан “Эрдэнэсийн эрэг ” компанийг шүүхэд өгсөн ч компани ялагдаж, лицензийнхээ талбайг 3000 га болгож багасгалаа гэж тэднийг хуурсан ч өнөөдөр “Эрдэнэсийн эрэг” компанийн лиценз хүчин төгөлдөр хэвээр байна. Ж.Эрдэнэбат төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгээ нийлж байгуулсан компани дээрээ лиценз авсан нь илэрч шүүхээс ял авсныг дээр дурдсан. Түүний төрсөн дүү Ж.Эрдэнэтөгс Сэлэнгийн Ерөө,Шарын гол, Зүүн хараа, Булганы Бүрэгхангай зэрэг маш олон газарт алт олборлосон. Өнөөдөр ч олборлосоор байна. Ж.Эрдэнэбатын ойр тойрны хүмүүсийн энэ олон алтны компанийн хажуугаар хууль хяналтынхан яагаад чимээгүй өнгөрдөг вэ гэвэл Ж.Эрдэнэбат нь МАН-ын дарга асан М. Энхболдтой ах дүүсийн холбоотой гэгддэг. Мөн М.Энхболдын үед АТГ-ын дарга асан Х.Энхжаргалтай Ж.Эрдэнэбат найзууд. Х.Энхжаргал нь Цагдаагийн ерөнхий газрын дарга асан С.Баатаржавтай худ ураг.

Улс төр, хууль хяналт тойрсон ийм том аалзны сүлжээ бий болгоод дуртай газраа алт ухаж байсан нь энэ. Алт мөнгө, эрх мэдэл сүлэлдсэн яг ийм сүлжээг таслан зогсоохгүйгээр манайд шударга ёс тогтож, хөгжил ирэхгүй ээ. Улстөрчид нь бүгд худлаа ярина. Хулгай хийнэ. Шүүх дээр худал мэдүүлэг өгснийхөө төлөө л хариуцлага хүлээх ёстой биш үү. Ж.Эрдэнэбатын хийсэн хууль бус зүйлийг тоочвол далай далай...


Зураг дээр: Ж.Эрдэнэбатын эхнэр Тунгалаг , “Илт гоулд” компанийн захирал Б. Байгалмаагийн хамт

"Эрдэнэсийн эрэг " компанийн лиценз хэвээрээ байгааг илтгэх албан бичиг

Сэтгүүлч Б.Отгон 2020.09.14

нийтлэгч:

Сэтгэгдэл