• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-15 11:38:38

ШУМУУЛ ХАЗСАНААС ҮҮСЭХ ЗАГАТНААГ АРИЛГАХ АРГУУД

Нар, бороо, цэцэг ургамал, амралт зугаалгаар дүүрэн найрсаг зуны улирлын нэг ядаргаатай зүйл нь орой үдшийн сэрүүн сайхан цагаар гарч ирээд биеийн чинь хаанаас л бол хаанаас хазах бяцхан цус сорогчид байдаг. Часхийтэл хазах энэ бяцхан цус сорогчийн хөнөөл цусыг чинь сорсноор зогсдог бол ч яах вэ. Гэтэл ханатлаа хооллосон тэр жижигхэн этгээдийг явснаас хэзээ хойно ч тэсэхийн аргагүй загатнаж зовоодог ул мөр нь үлддэг. Шумуулын хувьд хүмүүс хоёр төрөл байдаг бололтой. Нэг хэсгийг нь бол яаж ч нүцгэн гуя шилбээ гялалзуулаад явж байсан тоохгүй мөртлөө нөгөө нэгийг нь хамаг биеэ хааж халхалсан хувцас өмссөн ч яаж ийгээд л хазаж орхино. Магадгүй та шумуулд "тоогддоггүй" азтайчуудын нэг биш байж болох ч хазуулсан ч, хазуулаагүй юм шиг загатнах зовлонг мэдрэхгүй байж болох ажээ.

Тиймээс дараах зөвлөгөөнүүдийг шумуулны олз болдог хүмүүс өгсөн байна.

  1. Хазуулсан даруйдаа загатналтыг анагаадаг тос түрхэж болно. Хэрвээ ийм тос байхгүй бол ууттай ногоон цайг халуун усанд дүрж дэвтээгээд хөргөгчинд хийж хөргөөд хазуулсан хэсэгтээ тавь. Хүйтэн ногоон цай загатнааг дарж, үрэвслийг бууруулдаг.
  2. Зөгийн бал нь бактерын эсрэг үйлчилгээтэй болохоор түрхэж болно.
  3. Скоч наах ч бас нэг арга. Хэрвээ та өөрийн мэдэлгүй загатнааг маажих гээд байдаг бол хавдсан хэсэг дээр скоч эсвэл шархны лент нааж болно. Ялангуяа шөнийн цагаар энэ нь их үр дүнтэй арга. Хэт урж маажих нь халдвар үүсэх нөхцлийг бүрдүүлнэ.
  4. Зуун настын шүүс түрхэх. Алоэ вера нь найрлагадаа үрэвслийн эсрэг бодис агуулдаг. Хөргөгчинд байлгаж байгаад түрхвэл хүйтэн шүүс загатнааг бүр сайн арилгана.
  5. Аалз, зөгий, хэдгэнэ, шоргоолжинд хазуулсан бол хазуулсан газраа бага зэрэг норгоод 9 вольтын батарей тавих нь хорны үйлчлэл болон шархыг зогсоодог.
  6. Спирт агуулсан зүйлээр арчихад загатнаа арилдаг. Бүр их хавдаж загатнасан бол архи түрхчихэд гэмгүй.
  7. Хүнсний содыг усаар зуурч түрхэхэд загатнаа арилдаг. Оо болон содын зуурмаг нь хатаах үйлчилгээ үзүүлж байгаа хэрэг.
  8. Ямар өнгөтэй нь хамаагүй хумсны будгийг түрхэхэд загатнааг маш сайн арилгадаг.
  9. Аспириныг нухаад бага зэрэг устай хольж зуурмаг болгон түрхэхэд их үр дүнтэй.

Та эдгээр аргуудыг туршиж үзээрэй. 

нийтлэгч:

Сэтгэгдэл