• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-19 10:37:33

МОНГОЛ УЛСАА ОЛИМПОД ТӨЛӨӨЛӨХ ТАМИРЧДЫН ТУХАЙ СОНИРХУУЛЪЯ

Токиогийн олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна. Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм.

1. БААТАРХУЯГИЙН ОТГОНБОЛД - "Токио-2020" Олимпийн наадамд цэц мэргэнээ сорих Монголын харваач 

Спортын төрөл: Байт харваа

Төрсөн огноо: 1996.12.20

Амжилт:

- Армийн дэлхийн тоглолтын холимог баг - Алт

- “Asian cup stage” тэмцээний эрэгтэй баг - Мөнгө

- “Asian cup stage” тэмцээний хувийн төрөл - Хүрэл

- Азийн наадмын тест тэмцээний эрэгтэй баг - Хүрэл

- Азийн наадмын холимог баг, эрэгтэй багийн тэмцээн - IV байр

- Олимпийн наадмын эрх олгох тэмцээний эрэгтэй баг - Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

- Улсын хошой аварга

2. БИШИНДЭЭГИЙН УРАНТУНГАЛАГ - "Токио-2020" Олимпийн наадамд цэц мэргэнээ сорих Монголын харваач 

Спортын төрөл: Байт харваа

Төрсөн огноо: 1977.02.24

Амжилт:

- Азийн наадмын VI байр, холимог багийн төрөлд IV байр

- Азийн танхимын наадмын мөнгөн медаль

- Дэлхийн цомын тэмцээний багийн төрөлд IV байр

- Азийн Гранпри тэмцээний багийн төрөлд алтан медаль

- Азийн АШТ-ий багийн төрөлд мөнгөн медаль

- "Лондон-2012" олимпийн IX байр

- УАШТ-ий 10 удаагийн аварга

- Багийн болон хувийн төрөлд Монгол Улсын 8 рекордыг эзэмшигч

3. МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд хүч чадлаа сорих хүндийг өргөгч

Спортын төрөл: Хүндийн өргөлтийн 87 кг

Төрсөн огноо: 1997.12.25

Амжилт:

- ДАШТ-ий хошой хүрэл

- Дэлхийн цомын аварга

- Залуучуудын Азийн хошой аварга

- Залуучуудын дэлхийн аварга

- Оюутны дэлхийн аварга

- Азийн аварга

- Азийн танхимын болон тулааны спортын наадмын аварга

- “Рио-2016” олимпийн VIII байрын шагналт

- Улсын дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчлэн тогтоосон.

Дашрамд сонирхуулахад, Монголын туйванчид "Мюнхен - 1972" олимпоос хойш нмйт 8 удаа наадамд оролцсон.

4. ЭРДЭНЭБАТЫН БИЛЭГСАЙХАН - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд хүч чадлаа сорих хүндийг өргөгч 

Спортын төрөл: Хүндийн өргөлтийн +87 кг

Төрсөн огноо: 1998.09.16

Амжилт:

- Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл

- Дэлхийн цомын 2 алт, 2 хүрэл

- Азийн цомын 3 мөнгө, 3 хүрэл

- Улсын 8 удаагийн аварга

- Улсын дээд амжилтыг 48 удаа шинэчлэн тогтоосон.

Монголын туйванчид "Мюнхен - 1972" олимпоос хойш нийт 8 удаа наадамд оролцсон түүхтэй.

5. МӨНХБАТЫН МЯГМАРЖАРГАЛ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын боксчин

Спортын төрөл: Бокс, 75 кг

Төрсөн огноо: 1992.03.03

Амжилт: 

- Улсын аварга

- “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээний аварга

- Боксын рингэнд 92 тулаан хийж, 61 ялалт байгуулсан

- Олимпийн наадамд өрсөлдөх Монголын анхны эмэгтэй боксчин

Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж, 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ.

6. БААТАРСҮХИЙН ЧИНЗОРИГ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын боксчин

Спортын төрөл: Бокс, 63 кг

Төрсөн огноо: 1991.09.21

Амжилт:

- Улсын 8 удаагийн аварга

- Армийн дэлхийн аварга

- Азийн наадмын мөнгө

- Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт

- Боксын рингэнд 231 тулаан хийж, 206 ялалт байгуулсан. 

Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ.

7. ЭРДЭНЭБАТЫН ЦЭНДБААТАР - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын боксчин 

Спортын төрөл: Бокс, эрэгтэйчүүдийн 57 кг

Төрсөн огноо: 1996.10.16

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл медальт

- "Жакарта - 2018"Азийн наадмын аварга

- Азийн АШТ-ий аварга

- “Рио-2016” олимпийн наадмын V байрын шагналт

- Улсын дөрвөн удаагийн аварга

- Боксын рингэнд 288 тулаан хийж, 271 ялалт байгуулсан.

Монголын ширэн бээлийтнүүд "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд өрсөлдөж 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ.

8. ЛХАГВАСҮРЭНГИЙН СОСОРБАРАМ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 52 кг

Төрсөн огноо: 2001.03.22

Амжилт:

- "Буэнос-Айрес 2018" Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт

- Залуучуудын ДАШТ-ий аварга

- Азийн АШТ-ий мөнгөн медальт

- ДАШТ-ий V байр

- Ташкентын Их дуулгын мөнгөн медальт

- Дюссельдорфын Гранпригийн мөнгөн медальт

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй. 

9. МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 48 кг

Төрсөн огноо: 1990.03.14

Амжилт:

- ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт

- Багийн ДАШТ-ий хүрэл медальт

- Азийн наадмын алт, хүрэл медальт

- Азийн АШТ-ий 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 13 алт, 11 мөнгө, 15 хүрэл медальт

- Дэлхийн цомын тэмцээний 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт

- "Лондон - 2012" олимпийн VII байр

- "Рио -2016" олимпийн V байрт шалгарсан

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

10. ЛХАГВАСҮРЭНГИЙН ОТГОНБААТАР  - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, -100 кг

Төрсөн огноо: 1993.01.20

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл медальт

- Азийн наадмын хошой хүрэл медальт

- Азийн багийн АШТ-ий мөнгөн медальт

- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий аварга

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 1 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн.

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй. 

11. САЙЕД МОЛЛАЙ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 81 кг

Төрсөн огноо: 1992.01.05

Амжилт:

- ДАШТ-ий алт, хүрэл медальт

- Азийн АШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт

- Азийн наадмын мөнгөн медальт

- Исламын орнуудын эв нэгдлийн наадмын аварга

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 2 алт, 2 мөнгө, 9 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

12. ДОРЖСҮРЭНГИЙН СУМЪЯА - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 57 кг

Төрсөн огноо: 1991.03.11

Амжилт:

- "Рио - 2016" Олимпийн мөнгөн медальт

- ДАШТ-ий алт, хошой хүрэл

- ДАШТ-ий багийн мөнгө, хүрэл

- Азийн наадмын хошой хүрэл

- Азийн АШТ-ий 1 алт, 2 хүрэл

- Азийн багийн АШТ-ий мөнгө

- Зүүн Азийн наадмын аварга

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 10 алт, 7 мөнгө, 8 хүрэл

- Дэлхийн цомын тэмцээний 2 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

13. ЁНДОНПЭРЭНЛЭЙН БАСХҮҮ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 66 кг

Төрсөн огноо: 1993.10.01

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл,

- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий хүрэл,

- Мастерс тэмцээний хүрэл,

- Их дуулгын 1 мөнгө, 4 хүрэл,

- Гранпри тэмцээний 1 алт, 2 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

14. ОТГОНЫ МӨНХЦЭЦЭГ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, -78 к

Төрсөн огноо: 1988.03.26

Амжилт:

- Дэлхийн цомын хүрэл,

- Азийн нээлттэй тэмцээний мөнгө,

- УАШТ-ий 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

15. ДАШДАВААГИЙН АМАРТҮВШИН - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 60 кг

Төрсөн огноо: 1987.12.15

Амжилт:

- ДАШТ-ий мөнгө,

- Мастерс тэмцээний 3 хүрэл,

- Их дуулгын 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл,

- Гранпри тэмцээний 6 алт, 5 мөнгө, 6 хүрэл,

- Дэлхийн цомын тэмцээний 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

16. ЦЭНД-ОЧИРЫН ЦОГТБААТАР - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч 

Спортын төрөл: Жүдо бөх, эрэгтэйчүүдийн 73 кг

Төрсөн огноо: 1996.03.16

Амжилт:

- Азийн аваргын алт, хүрэл,

- Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө,

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл медалийн эзэн

- Улсын 4 удаагийн аварга

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

17. ГАНТУЛГЫН АЛТАНБАГАНА - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 90 кг

Төрсөн огноо: 1995.06.21

Амжилт:

- ДАШТ-д V байр,

- Азийн наадмын мөнгө,

- Армийн ДАШТ-ий алт,

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 1 алт, 4 мөнгө, 6 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

18. БОЛДЫН ГАНХАЙЧ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч

Спортын төрөл: Жүдо, 63 кг

Төрсөн огноо: 1995.02.21

Амжилт:

- Азийн АШТ-ий хүрэл,

- Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгө,

- Залуучуудын Азийн АШТ-ий хошой алт, 1 мөнгө,

- Дюссельдорфын Их дуулгын хошой хүрэл,

- Екатеринбургийн Их дуулгын хүрэл,

- Хөх хотын Гранпригийн хүрэл,

- Улаанбаатарын Гранпригийн мөнгөн медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

19. ӨЛЗИЙБАЯРЫН ДҮҮРЭНБАЯР - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын жүдоч, Монголын багийн тугч

Спортын төрөл: Жүдо, 100 кг

Төрсөн огноо: 1994.01.31

Амжилт:

- ДАШТ-ий хүрэл,

- Азийн наадмын хошой мөнгө,

- Азийн АШТ-ий хүрэл,

- Армийн ДАШТ-ий аварга

- Мастерс, Их дуулга, Гранпри тэмцээний 4 мөнгө, 5 хүрэл медалийн эзэн

Монголын жүдочид "Мюнхен - 1972" олимпоос эхлэн нийт 11 удаагийн наадамд оролцож, 1 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

20. БАТМӨНХИЙН БОЛОР-ЭРДЭНЭ - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын багийн хамгийн залуу тамирчин 

Спортын төрөл: Ширээний теннис, ганцаарчилсан

Төрсөн огноо: 2002.11.12

Амжилт:

- Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,

- Улаанбаатар опен Олон улсын тэмцээний аварга,

- Монгол туургатан Олон улсын тэмцээний алт, мөнгө,

- Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн

Ширээний теннисний төрөл нь Сөүл-1988 наадмаас эхлэн 9 удаа олимпийн албан ёсны хөтөлбөрт багтсан. Монголчууд энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцоно.

21. ЭНХБАТЫН ЛХАГВАСҮРЭН - "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадамд ур чадвараа сорих Монголын багийн гишүүн 

Спортын төрөл: Ширээний теннис

Төрсөн огноо: 1988.08.10

Амжилт:

- D зэрэглэлийн ДАШТ-ий 3-р байр,

- Е зэрэглэлийн ДАШТ-ий 1-р байр,

- Азийн наадмын шилдэг 16,

- Оюутны Азийн АШТ-ий алт, мөнгө,

- Улсын дөрвөн удаагийн аварга /ганцаарчилсан төрлөөр/,

- Дээд лигийн 3 удаагийн аварга

Ширээний теннисний төрөл нь "Сөүл-1988" наадмаас эхлэн 9 удаа олимпийн албан ёсны хөтөлбөрт багтсан. Монголчууд энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө. 

 

 

 

 

нийтлэгч:

Сэтгэгдэл