• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-05-13 17:21:33

Т.БАРХҮҮ: ХУДАЛ, ТАШАА МЭДЭЭЛЭЛ БОЛОХЫГ АЛБАН ЁСООР МЭДЭГДЭЖ БАЙНА 

Ойрын өдрүүдэд "Жүжигчин Бархүү" гэсэн нэр хаяг бүхий цахим хуудаснаас "Оройн мэнд. Би жүжигчин Бархүү нь байна. Өнөөдөр миний болон манай гэр бүлийн хувьд маш онцгой гайхалтай өдөр тохиож байна. Учир нь энэ биений минь тал, амьдралын минь хань, хайрт гэргий Одноо минь 52 насандаа хөл хүнд болж, бид бүл нэмж байна. Гайхалтай биш гэж үү? 

Энэ сайхан баярт үйл явдлыг тохиолдуулан миний хуудсанд LIKE дарж, намайг дагаж, дэмждэг бүх фэйсбүүкийн найзуудынхаа дунд аз од нь шовойсон ганц л аавын хүү, ээжийн охиныг сонгож аваад манай гэр бүлийн зүгээс 3 сая төгрөгөөр шагнахаар боллоо. Энэ бол худал хуурмаг зүйл бус. Та зөвхөн Бархүү миний хуудсанд LIKE дарж, энэ постыг шэйр хийхэд л хангалттай. Ялагчийг 2019 оны 05-р сарын 020-ны өдөр 19:00 цагт LIVE хийж шалгаруулна. Энэ постыг харсан цагаа бичээрэй" гэсэн постыг оруулсан нь олон хүний сонирхлыг татаж, олон ч хүн пост бичжээ. 

Тэгвэл жүжигчин Т.Бархүү гэр бүлийн хамт мэдэгдэл хийж, энэхүү мэдээлэл нь худал, ташаа болохыг албан ёсоор мэдэгдсэн байна. 

Дашрамд дурьдахад, энэ мэтчилэн олны танил хүмүүсийн нэрийг ашиглаж, пэйж хуудасны хандалтаа өсгөх гэсэн явуургүй арга олширч байгаа бололтой. Түүгээр ч барахгүй 15 мянган лайктай пэйж хуудсыг 300 мянган төгрөгөөр үнэлсэн гэх тохиолдол ч гарсан гэнэ. Ямартай ч, энэ мэт явуургүй арга ашиглан, хандалтын тоогоо нэмэгдүүлэх гэсэн пэйж хуудаснуудыг дэврээхгүй байхыг уншигчиддаа сануулж байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл