• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-23 16:11:43

ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ХҮНДЭРЛЭЭС БОЛЖ 90 ХУВЬ НЬ ХӨЛӨӨ ТАЙРУУЛДАГ ГЭХ СУДАЛГАА БАЙНА

 Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог. Энэ өвчнөөр оношлогдсон өвчтнүүдийн 10 орчим хувьд тулгуур эрхтэний шархны хүндрэл илэрч, тэдний 90 хувь нь хөлөө тайруулж, эрхтэн дутуу болдог гэсэн судалгаа байдаг. Энэ төрлийн өвчнийг иргэд хожуу мэдсэнээсээ болж өөрсдийн эрүүл мэндээрээ хохирч байна. Тиймээс өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж мэргэжлийн эмчид хандах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Бүгд найрамдах Куба Улсын Биотехнологи, инженерчлэлийн үйлдвэрийн төв, Монгол эм импекс концерн хамтран чихрийн шижин өвчний үеийн хөлний шархлааг эрт илрүүлэх, хяналтыг сайжруулах, эмчлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны хүрээнд сургалт, симпозиумыг зохион байгуулж, иргэд болон эмч мэргэжилтнүүдийг энэ талын мэдлэг, мэдээллээр хангах юм. Мөн чихрийн шижин өвчнөөс шалтгаалах хөлний шархлааг эрт илрүүлэх, хянах, өндөр үр дүнтэй эмчилгээг эх орондоо нутагшуулна. Түүнчлэн олон улсын байгууллага, төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулахыг албаныхан онцолж байлаа.

нийтлэгч: 0

Сэтгэгдэл