• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-07-09 10:06:06

ЭМНЭЛГҮҮД 24 ЦАГААР АЖИЛЛАНА

Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээний бэлэн байдалыг хангаж ажиллах талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд А/317 тушаалын дагуу ЭМЯ болон холбогдох байгууллагуудад 24 цагаар жижүүр ажиллах бөгөөд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Шүд эрүү нүүрний төв 10:00-15:00 цагийн хооронд ажиллана.  

Мөн Эрүүл мэндийн яамны 11-323002,  Нийслэлийн эрүүл мэндийн газрын  11-320981, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утас ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ.  

Баяр наадмын үеэр бороо хур элбэг, 25 хэмээс дээш халах тул үер усны аюул, наршилт, хоолны хордлогот халдвараас сэргийлэх талаар анхааруулж байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл