• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-04 13:32:19

Л.НУРБУЛАН: БЯЦХАН ҮРСИЙН ХУВЬД БИ АМЬД ТОГЛООМ НЬ ЮМ, ТЭРХҮҮ ТОГЛООМЫН БАТАРЕЙГ ЦЭНЭГЛҮҮЛЭЭД ИРЬЕ

МУСТА, жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Харин жүжигчин, алиалагч Л.Нурбулан хүнд өвчний улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Тэрбээр уушгины буглаа гэсэн оноштой хагалгаанд орж амжилттай болсон ч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Тэгвэл хүүхэд бүрийн хайртай алиалагч, жүжигчин, МУСТА Л.Нурбуланд амьдрал бэлэглэх "Дулаан сэтгэл" сайн үйлсийн тоглолт болж, буян хишгээ алгандаа хурайлсан түмэн олон Улаанбаатар паласт нэгэн үдэш нэжгээд урт цагаар Л.Нурбуланы эмчилгээний хандивт нэгдж. Тоглолтын дараа МУСТА Л.Нурбуланы ойр тойрныхон фэйсбүүк хуудсандаа талархлын үгсээ үлдээжээ.

Тэнд "Тус тоглолтын продюссер "Цэцэг" хамтлагийн ахлагч Батболдод гүн талархал илэрхийлье. Анд нөхрийнхөө төлөө асаалттай танк мэт зүтгэсэн урлагийн бурхад та бүхний халуун сэтгэл, халуунаас халуухан илчтэй байлаа, баярлалаа. Энэ элч ивээл Өөдсийг маань өндийгөөд ирэхтэй зэрэгцэн, айл бүхэнд аз жаргал бэлэглэгч үр хүүхдүүдийн тань баяр жаргалтай хамт өргөө гэрт тань залрах болтугай" хэмжээжээ. 

Түүнчлэн биеийн байдал нь хүндхэн байгаа ч түмэн олондоо биечлэн талархал илэрхийлнэ гээд өвчин намдаагчаа тариулаад ирсэн Л.Нурбулан "Бяцхан үрсийн хувьд би амьд тоглоом нь юм. Тэрхүү тоглоомын батарейг цэнэглүүлэхээр та нарынхаа дэмжлэгтэйгээр харийн орныг зориод ирье. Чин зүрхнээсээ талархлаа" хэмээжээ. 

Хөөрхөн үрсийнхээ хайртай алиалагч Л.Нурбуланд та ч гэсэн хандивын гараа сунгах боломжтой. 

Хандивын данс: Хаан банк 5072040873

Утас: 9910-8814

нийтлэгч:

Сэтгэгдэл