• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-02-12 16:02:31

НМХГ-ААС ХАЛУУРЧ ХАНИАЖ БАЙГАА АЖИЛЧДАА АЖЛААС ТУСГААРЛАХ, ЧӨЛӨӨ ӨГӨХИЙГ САНУУЛАВ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярыг угтан хийсэн  урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлынхаа талаар танилцууллаа. Нийслэлийн есөн дүүрэгт 789 иргэн, ААН-д хууль тогтоомжийн хэрэгжилт, хүнсний аюулгүй  байдлын хангамж, болзошгүй эрсдэл аюулаас урьдчилан сэргийлэх зургаан чиглэлийн 10 зөвлөмж мэдээллийг хүргүүлжээ.

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 9 дүүрэг 271 АНН, 479 иргэн, нийт 750 аж үйлдвэрт хяналт шалгалт хийснээс  743 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 35 АНН, 74 иргэнд 47 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. Хадгалалтын хугацаа дууссан 27 нэр төрлийн 188 ширхэг 597 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн актаар газар дээр нь устгасан. Мөн 30 нэр төрлийн 97 ширхэг 248 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хураан авч харьяа дүүргийн орон тооны устгалын зөвлөлд шилжүүлэн ажиллаж байна.

Шинэ коронавирус, томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн газар хамтран хяналт шалгалт явуулж байна. Гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын байгууллага, кино театр, соёл урлагийн газрын үйлчилгээг зогсоосон байгаа. Зочид буудал, спортын ордон, заал гэх мэт газруудад олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн явуулахгүй байх шийдвэр гарсан.

Аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг байрлуулах, ажилчдад өгөх, халуурч ханиаж байгаа ажилчдаа ажлаас тусгаарлах, чөлөө өгөх, сэжигтэй тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандахыг уриалав.

нийтлэгч:

Сэтгэгдэл