• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-03-19 14:43:01

Ж.АМАРСАНАА: КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРЫГ ГЕНИЙН PCR АРГААР БАТАЛГААЖУУЛАХ 10,000 ОНОШЛУУР ХАНДИВААР АВАХААР ТОХИРОЛЦЛОО

Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Амарсанааг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Хаа нэгтээ Эрүүл мэндийн яамтайгаа эвдрэлцсэн юм уу гэмээр аашилдаг энэ эр коронавирусын халдвар гарсны дараа хэд хэдэн удаа халдварын голомт руу явах талаар санаачилга гаргаж, фэйсбүүктээ бичиж байсан. 

Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн фэйсбүүктээ "За Сарангэрэл сайд аа, миний бие багагүй хөөцөлдсөний эцэст маш чухал ажил амжууллаа! БНХАУ-ын биотехнологийн Саншур компаниас коронавирусын халдварыг генийн PCR аргаар баталгаажуулах 10,000 оношлуур хандиваар авахаар тохиролцлоо. 

Энэ нь одоогийн хүрэлцэхгүй байгаа төсөвт маш их санхүүгийн хэмнэлт болно. Гагцхүү одоо ЭМЯ аасаа хүсэлт явуулах шаардлагатай гэнэ. Та ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө энэ ажлыг дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна. Хүнд цаг үеийг хүн бүрийн хичээл зүтгэлээр л давж гардаг. Эрүүл монгол хүний төлөө хамтдаа" хэмээн бичжээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл