• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-03-19 15:07:52

ЗӨВХӨН ӨНӨӨДӨР НЭГ УДАА 10:00-16:00 ЦАГИЙН ХООРОНД ТУСГААРЛАХ БАЙРАНД БАЙГАА ИРГЭДЭД ЭРГЭЛТ ОРУУЛНА

Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Дуламсүрэн "Цар тахлаас сэргийлэх стратеги төлөвлөгөөг Улсын онцгой комиссын шуурхай штабаас боловсруулж дууслаа.

Тусгай үүргийн нислэгээр гадаад улсаас нийт 986 иргэнийг авчирлаа. Дөрөв дэх удаагийн тусгай нислэг буюу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоц өнгөрсөн шөнө 01:00 цагт буусан. Нислэгээр ирсэн 252 иргэн болон нисэх багийн 15 хүн буюу нийт 267хүнийг хүлээн авч биеийн байдлыг хянаж, тусгаарлах байранд хуваарилан байрлуулах ажиллагааг үүргийн 04:00 цаг хүртэл хийж гүйцэтгэлээ. 11 боомтоор 557 тээврийн хэрэгслээр орж ирсэн 332 монгол иргэнийг тусгаарлаад байна.

Тусгаарлах байранд байгаа иргэдийн санал хүсэлтийг үндэслэн зөвхөн өнөөдөр нэг удаа 10:00-16:00 цагийн хооронд тусгаарлах байранд байгаа иргэдэд эргэлт оруулахаар боллоо. Эргэлтээр оо сойз, ариун цэвэр, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг оруулах шийдвэр гаргалаа" хэмээлээ.

нийтлэгч:

Сэтгэгдэл