• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-05-26 11:25:41

С.БАЯР: НУРУУ ГАЦСАН, ТАРХИ ГАЦААГҮЙ, ГАР ХӨДӨЛЖ БАЙНА, ЖИРГЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг тавдугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх хурлыг тавдугаар сарын 25-ныг хүртэл хойшлуулаад байсан билээ. Тэгвэл өчигдөр /2020.05.25/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч шүүгдэгч, Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдал муудсан учир шүүх хурлыг зургадугаар сарын 15-ыг хүртэл хойшлуулсан. 

Харин өнөөдөр экс Ерөнхий сайд С.Баяр эрүүл мэндийн байдлынхаа талаар цахим хуудастаа "Биеийн байдлыг минь асуусан, сайн сайхныг ерөөсөн пост олныг авлаа. Баярлалаа! Харааж зүхсэн, мууг ёрлох бичвэр ч бас ирж. Байдаг л эд, нохой хуцуулж амьдарч байгаа хүнд. Удаахыг нь уншихаар эхнийх нь илүү гоё амттай. Бие тавгүйтсэн. Нуруу гацсан. Тархи гацаагүй. Гар хөдөлж байна. Жиргэнэ" хэмээжээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл