• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-02-16 11:48:08

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧИД, АРХАГ СУУРЬ ӨВЧТЭЙ, ӨНДӨР НАСТНУУДЫГ ЭХЭЛЖ ВАКЦИНД ХАМРУУЛНА

Коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс товчхон танилцуулъя.

  • -Эхний ээлжийн вакциныг хадгалах, тээвэрлэх зориулалтын тоног төхөөрөмж бэлэн болоод байна. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон төрийн тусгай алба хаагчид, архаг суурь өвчтэй, өндөр настнуудыг эхэлж вакцинд хамруулна.
  • -Өнөөдрийн байдлаар 1,682 хүн эдгэрсэн.  Хэвтэн эмчлүүлж байгаа 621 хүнээс биеийн байдал хөнгөн 536, хүндэвтэр 80, маш хүнд нэг хүн байна
  • -2021 оны 02 дугаар сарын 13-ны байдлаар нэг сая 900 орчим мянган хүн түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгөөд байна.
  • -2021 оны 02 дугаар сарын 06-ны байдлаар 9,143 иргэн, үүний  2,773 нь яаралтай нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Өнөөг хүртэл тусгай үүргийн нислэг болон газраар 28,862 иргэнийг татаж авсан байна.
  • -Нийслэлд 40 зочид буудлын 1900 өрөөг тусгаарлан ажиглах байрны зориулалтаар ашиглаж байна. Ойрын хавьтал, гадаадаас ирэх иргэдийг тусгаарлах 20 зочид буудлын 1,012 өрөөний бэлэн нөөцтэй, цаашид ашиглах боломжтой гэж үзэн 11 буудлын 446 өрөөг нөөцөд бүртгэж авчээ.   
нийтлэгч:

Сэтгэгдэл