• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-20 14:31:57

300 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ 80 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах 300 ортой төрөх эмнэлгийг барих шийдвэр одоогоос 9 жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, Пума консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн  барилгыг эхлүүлсэн ч нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон байдаг. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж царцаад байсан барилгыг үргэлжлүүлсэн. Ийнхүү 34 хувьтай дутуу  орхисон барилгыг   “Томо бюлдинг” компани өнөөдрийн байдлаар 80 хувьд хүргэсэн байна.   Одоогоор эмнэлгийн барилгын бүх блокын дээвэр, Е блок, цахилгааны дэд өртөөний гурван барилга, гипсэн тааз, шал, шугам сүлжээний далд монтаж, салхивч болон сангийн шугам сүлжээний монтаж, инженерийн шугам сүлжээний ажил, гадна зам талбайг тохижуулж дууссан бөгөөд гадна фасадны ажил 80 хувьтай, лифтийг угсарч эхэлжээ.  Харин 3 дугаар сарын 01-ний өдрөөс дулааны эх үүсвэрт холбогдож барилга, угсралт, дотоод заслын ажлыг  хийж дуусгахаар төлөвлөжээ. 

 Эрүүл мэндийн яамнаас уг төрөх эмнэлгийг цаг хугацаанд нь ашиглалтад өгөх чиглэлээр ажлын хэсэг байгуулан холбогдох газруудтай удаа дараа уулзалт зохион байгуулан, газар дээр ажиллаж байгааг мэдээллээ. Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг ажиллаж эхлэх юм. 

 

нийтлэгч: 0

Сэтгэгдэл