• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-11-22 09:19:24

ДАРХЛААЖУУЛАЛТЫН НЭМЭЛТ ТУНГИЙН ХАМРАГДАЛТ 50 ХУВЬД ХҮРСЭН ТОХИОЛДОЛД ЭНГИЙН АМЬДРАЛДАА ШИЛЖИЖ, ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ БУУРУУЛНА

УОК, НОК-оос дархлаажуулалтын нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрсэн тохиолдолд энгийн амьдралдаа шилжиж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах тухай шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл 2021.11.21-ний байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 25, II тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажуулжээ.

Иргэдийг дархлаажуулах ажил эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамрагдалт 74.8, II тунгийн хамрагдалт 71.3, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувьтай байна.

Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9%) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3%), 16-17 насны 26.686 (78.7%) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

Иймд гэр бүл, ах дүү, найз нөхөд ажлын хамт олноо эрсдэлээс хамгаалж, дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдахыг хүсье.

нийтлэгч:

Сэтгэгдэл