• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-20 15:22:34

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГА ЭНЭ ОНД АШИГЛАЛТАД ОРОХООР ЗЭХЭЖ БАЙНА

Он удаан жил ард иргэдийн дунд  хүлээгдэл чирэгдэл учруулаад байгаа Түлхийн төвийн барилга энэ онд ашиглалтад орохоор зэхжээ.Тодруулбал, Монгол улсын хэмжээнд түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцсэн, орчин үеийн оношлогоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдох, “Түлэнхийн төвийн барилга угсралтын  ажил 60 хувьтай явагдаж байна.  Өөрөөр хэлбэл, энэ оны 3 дугаар улиралд ашиглалтад бүрэн оруулахаар Салбар яам гүйцэтгэгч компаниудтай хамтран ажиллаж байгааг мэдээллээ. Уг барилга нь "А", "В", "С" 3 блоктой.  /А блок захиргааны хэсэг, В блок эмнэлгийн хэсэг, С блок мооргийн барилга байх юм. "А"блок 5 давхар барилгын хаалга, цонхны ажил, дотор заслын ажил, халаалтын ажил, гадна фасадын ажил, дээврийн ажил, гадна шугам сүлжээний ажлуудыг хийж дуусгажээ.  Одоогоос 12 жилийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус барилгыг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж 2011 онд актлан барилгыг битүүмжилж байсан билээ. 

нийтлэгч: 0

Сэтгэгдэл