• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-03-14 14:18:49

АЖИЛ ХИЙСЭН Л БОЛ ЦАЛИНГАА АВАХ ЁСТОЙ

Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, УИХ-аас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл тус хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос дараах зүйлийг тодрууллаа.


-Өнөөдөр хэрэгжиж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг 20 жилийн өмнө баталсан. Харин уг хуулийг шинэчлэх асуудлыг есөн жилийн өмнөөх хөндөж тавьсан ч өнөөг хүрлээ шүү дээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийг есөн жилийн дараа л УИХ болон Засгийн газрын төвшинд авч хэлэлцэн, хуулийг хэлэлцүүлгийн шатанд явж байна шүү дээ. Хуулийг хэлэлцэн батлах бэлтгэл ажлыг нь бүрэн хангасан уу?

-Тэртээ 1999 оноос үйлчилж байгаа энэхүү хуулийг шинэчлэх яриаг ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, УИХ гээд бүгд санал нэгдэж байна. Нөгөөтэйгүүр нийт өөрчлөлтийн 99 хувьд нь санал нэгдсэн гэж ойлгож болно. Ганц, нэг л санал нийлэхгүй зүйл байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос долоон санал ирүүлсэн. Бид зургааг нь хүлээж авсан. Харин нэг саналыг нь хүлээж авах боломжгүй юм. 

-Яг ямар санал билээ. Хүлээж авч болохгүй шалтгаан нь юу вэ?

-Үйлдвэрчний эвлэл ажил хаях онцгой эрх шаардсан. Эв санааны ажил хаялт гэж яриад байна л даа. Үүнийг Засгийн газар, УИХ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо ч  тэр одоохондоо хүлээж авах боломжгүй юм. Учир нь, Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлийн холбооны эрх зүйн зохицуулат нь сул байна. Монгол Улсын маш олон аж ахуйн нэгжид үйлдвэрчний эвлэл байхгүй. Тэгэхээр байхгүй газар нь үйлдвэрчний эвлэлд ажил хаях эрхийг нь олгочихоор ажилчид нь ажил хаях эрхгүй болчихоод байгаа юм. Нөгөө талаасаа хүчээр үйлдвэрчний эвлэлийг байгуулах шаардлага тавиад байгаа юм. Энэ хоёр шалтгаанаар саналыг нь хүлээж авахгүй боломжгүй гэдгийг хэлээд байгаа юм  л даа. 

Хуулийн гурван том шинэтгэл бий. Нэгдүгээрт, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулж байж л хамгаалалтад ордог. Гэтэл Монгол Улсад өнөөдөр албан бус салбарт 220 мянган иргэн ажиллаж байна шүү дээ. Нийт аж ахуйн нэгжийн 80-90 хувь нь 1-9 ажилтантай. Тэгэхээр маш олон хүн огт гэрээгүй ажиллаж байна. Тэр хүмүүсийн хуулийн хамгаалалт нь байхгүй болчихоод байгаа юм. Харин шинэ хуулиар бол хөдөлмөрийн гэрээ байгуулж байж хөдөлмөрийн харилцаа үүсэхгүй, гэрээ байгуулаагүй ч бодит амьдрал дээр ажиллаад эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж ойлгоно.

-Тэгвэл хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах ёстой юу?

-Тийм. Ер нь, хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нэг, хоёр сар ажиллаж болно. Гэсэн ч аль хэдийн хөдөлмөрийн харилцаа үүсчихнэ. Тэрийг нь хөдөлмөрийн хуулиар хамгаална. Ингэснээр хүн бүр Хөдөлмөрийн хуулийн суурь зарчим л бүх хүнд үйлчилж эхлэх юм. Одоо бол маргаан шүүх дээр очиход хөдөлмөрийн гэрээгүй юм байна гээд хууль үйлчилдэггүй. Шинэ хуулиар хөдөлмөр хийсэн эсэхийг нь шүүх тогтооно. Хөдөлмөрийн харилцаа үүссэн нь тогтоогдох юм бол Хөдөлмөрийн тухай хууль үйлчилж эхэлнэ. Хоёрдугаарт, төрийн оролцоог хөдөлмөрийн харилцаанд багасгана. 

-Цалингийн торгуулийг дээд, доод хэмжээг тусгаж өгсөн үү. Тухайлбал, ажил олгогчид хариуцлага алдсан ажилтнаа цалингийн тодорхой хувиар торгодош шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Манайхан сануулдаг, цалинг нь хасдаг, эцэст нь ажлаас нь халдаг шүү дээ. Үүнээс цалин хасдаг сахилгын шийтгэлийг бүрэн авсан. Учир нь, хүн ажил хийсэн л бол цалингаа авах ёстой гэж үзэж байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл