• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-03-05 16:17:14

“ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК-Д ДАВУУ ЭРХИЙГ ХЭН ОЛГОДОГ ВЭ?

Төв аймгийн Заамар сумын нутаг дахь “Эко Алтан заамар” компанийн ил уурхайд нуралт үүсч, осол гарсны улмаас зургаан хүн дарагдаж, дөрөв нь сураггүй болоод байснаас хоёрыг нь онцгой байдлын алба хаагчид таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийсний дүнд олж, цогцсыг гаргаад байгаа. Одоогоор ослын эцсийн дүгнэлт хараахан гараагүй ч Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын албаныхан уурхайн усан сангаа буруу байршуулснаас үүдэн нуралт үүссэн гэх. Энэ талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан “Эрүүгийн хэрэг үүссэн учраас хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Ослын шалтгааныг тогтоосон. Одоог хүртэл ослыг бүртгэх, судлах комисс хэргийн газар ажиллаж байгаа.  Аврах ажиллагаатай зэрэгцээд хяналт шалгалт давхар явагдаж олон зүйл тодорхой болсон ч хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Ер нь товчхондоо хатуухан хэлхэд алт амины гарзтай гэдэг. Баялгийн хараал туссан  гэж хэлж болохоор монгол  улсын  ил далд олон ч уурхайд хүний амь эрстэх, гэмтэх бэртэх тохиолдол бүртгэгддэгийг бид олон ч жишээнээс харж болохоор. Гэвч хэн нэгэн хариуцлага үүрэлгүй тэгсгээд орхигддог нь нууц биш. Энэ удаагийн осол хэдийгээр компанийн удирдлагуудын буруу шийдвэр, тооцооллоос үүдсэн, түүнээс нь болж олон хүний эрдэнэт амь үрэгдчихээд байхад  мөн л буух эзэн буцах хаяггүй орхигдох вий гэсэн олны хардлага ч байгаа юм.  Угтаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат 2018 оны долдугаар сарын 16-ны өдөр 2018/02 тоот дүгнэлтээр “Эко Алтан Заамар” компанийн MV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг гаргаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Гэвч сайдын тушаал хүчирхсэнгүй үйл ажиллагаагаа явуулсан хэвээр өдийг хүрч эцэс сүүлдээ ийнхүү хүний аминд хүрлээ.  Бүхэл бүтэн салбарын сайдын тушаал зөрчдөг бөх зүрхтэй компанийн ард нөлөө бүхий ямар эрхэм байгаа бол гэдэг нь  олон нийтийн сонирхлыг ихэд татаж байна.  

нийтлэгч:

Сэтгэгдэл