• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-03-11 09:11:47

СЭЖИГТЭЙ ТОХИОЛДЛЫН ЭРСДЭЛ ҮҮССЭН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАДЛАГА СУРГАЛТ БОЛЛОО

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирусын тархалт, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Манай улсад ирсэн Францын иргэнээс уг өвчний вирус өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр илэрч, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан  Эрдэнэт үйлдвэрийн Гамшгаас хамгаалах штаб, “Эрдэнэт” сувиллын цогцолборын Түргэн тусламжийн тасгийн эмч мэргэжилтнүүд хамтран тусламж үзүүлэх, тусгаарлах, халдваргүйжүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулав. Уг дадлага сургалтын үеэр  вирусын сэжигтэй байдал үүсэж, эрсдэл бий болсон тохиолдолд цал алдалгүй ямар арга хэмжээ авах ёстой вэ, гэдгийг мэргэжлийн хүмүүс зориулалтын хамгаалах хэрэгслээ иж бүрэн өмсөж, өвчтөнийг халдвартын эмнэлэгт хүргэх болон тухайн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар үзүүлсэн байна.     

“Ариутгалын тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж дадах, шуурхай зохион байгуулалттай ажиллах зэрэг олон талын мэдлэг, зааварчилгааг мэргэжлийн байгууллагынхан биетээр үзүүлсэн нь үр дүнтэй байна. Нэгэнт сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлтийг зөв хийж, халдвар тархалтыг зогсоох арга хэмжээг хурдан шуурхай авах дадлага сургалтыг олон дахин хийж, бэлэн байх шаардлагатай” гэж Гамшгаас хамгаалах штабын Тэргүүлэх мэргэжилтэн Р.Энхболд энэ үеэр онцоллоо.  

М.Балжинням

Фото: Б.Баттөгс

нийтлэгч:

Сэтгэгдэл