• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-23 10:28:26

2032 ОНЫ ОЛИМПИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТООР БРИСБЕН СОНГОГДЛОО

Австралийн Брисбен хот 2032 оны зуны олимпыг зохион байгуулахаар боллоо. Токиод болж буй ОУОХ-ны чуулганаар уг шийдвэрийг гаргасан байна. Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна. 2032 оны олимпыг зохион байгуулах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чадлаа. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпын наадмыг зохион байгуулж байсан туршлагатай билээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл