• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-20 16:09:13

УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ХҮМҮҮЖҮҮЛЬЕ

УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар УИХ-ын 75 гишүүнийг дүрмэнд нь оруулахаар шийдсэн бололтой. Хууль үйлчилдэггүй, халдашгүй  эрхт эрхэм гишүүдийг би орой дээрээ залахдаа соёлжоогүй, төлөвшөөгүй, зан төлөв, сэтгэл мэдрэлийн согогтой, дур хүслээ барьж дийлдэггүй, их хурлын гишүүний наад захын үүрэг, хариуцлагыг судлаагүй хоосон толгойнууд байсан гэдгийг хожим нь ухаарсан гэмтэй. Гэмээ ухаарч хоёр жил гаран тэднээр загнуулж, доромжлуулж яваа ялтай. Харин үлдсэн багахан хугацаанд эдгээр гишүүдийг шинэхэн дарга Г.Занданшатар ихэд чангалах, эмх цэгцэд нь оруулж, хүмүүжүүлэх дүртэй ажлаа эхлээд авав уу? гэж ажиглагдав.

Ирэх хаврын чуулганы хуралдаанаас эхлээд УИХ-ын гишүүд хурууныхаа хээгээр саналаа өгч хууль баталдаг болох юм гэнэ. Маш зөв, бас зоригтой гэхэд ч хилсдэхээргүй шийдэл байна.  Гэхдээ нэг асуудал байна. Өнөөдрийн дүрээр картаар санал өгдөг шигээ танхимдаа 10-уулаа суучхаад 70-уулаа / зүгээр жишээ/  мэт  хууль баталдаг. Ингэхээр нөгөө картаа нэгэндээ өгөөд явуулдаг, бусдынхаа картыг бөөнд нь атгачхаад ээлжийн жижүүр аятай уншуулж явдаг хэдэн нөхөд хуруугаа тастаж амжихгүйгээс хойш ирэлгүй гүрийсээр эцэст ирц хүрээгүй шалтгаанаар ямар ч хууль батлагддаггүй хачин жигтэй дүр зургийг үзүүлэх вий дээ. Арай үгүй байх гэж найдаад ИХ ХУРЛЫН даргаа дэмжих минь.

нийтлэгч: 0

Сэтгэгдэл