• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-10-03 11:45:41

САЙД АСАН Д.ГАНБАТЫГ АТГ-ААС БАРИВЧИЛЖЭЭ

Зам тээврийн  хөгжлийн сайдаар ажиллаж байсан  Д.Ганбатыг  өчигдөр орой АТГ-аас баривчилжээ. Түүнийг Зам тээврийн  хөгжлийн яамны  газрын дарга  Д.Доржхандын  хэрэгтэй холбоотойгоор баривчлан саатуулсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Тус яамны газрын дарга Д.Доржхандыг авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож авилга авсан байж болзошгүй үндэслэлээр саатуулан шалгаж байгаа. Тэгвэл   Д.Доржхандын  мэдүүлэгтэй холбоотойгоор сайд асан Д.Ганбатыг хорьжээ.

АТГ-аас Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

нийтлэгч:

Сэтгэгдэл