• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-11-08 15:30:50

ГАЛААС ХҮҮХДҮҮДИЙГ АВАРСАН ЗАЛУУСЫГ "ХҮНИЙ ЭРХ" ХҮНДЭТ ТЭМДГЭЭР ШАГНАЖЭЭ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Хишигдалай энэ сарын 05-06-нд шилжих шөнийн 04:00 цагийн үед таксинд явж байхдаа иргэн Д.Баасандоог Чингэлтэйн эцэст хүргэж өгөх үеэрээ шатаж байсан гэрээс хүүхдүүдийг аварсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. 

С.Хишигдалай, Д.Баасандоо нар хүүхдүүдийг галын аюулаас аварсныхаа дараа эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албанд дуудлага өгсөн байдаг. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс тэдэнд талархал илэрхийлсэн билээ. Тэгвэл Д.Баасандоо, С.Хишигдалай нарыг Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр хүлээн авч, "Хүний эрх" хүндэт тэмдгээр шагнажээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл