• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-01-31 18:34:51

БНХАУ-Д ЗОРЧИХЫГ ГУРАВДУГААР САРЫН 02 ХҮРТЭЛ ХОРИГЛОЛОО

Ерөнхийлөгч Норвеги дэх айлчлалаа дуусгаж, урд шөнө эх орондоо ирсэн бөгөөд өнөөдөр ҮАБЗ-ийг зарлан хуралдуулсан. Ингээд БНХАУ-ын хойд талаар хиллэдэг Ардчилсан Солонгос, ОХУ, Казакстан, Киргиз Монгол гэсэн таван улсаас зөвхөн Монгол хилээ хаагаагүй байсныг хэсэгчлэн хаах чиглэлийг өгсөн нь өнөөдрөөс хэрэгжинэ. 

Мөн өнөөдөр Засгийн газар хуралдсан. Хүний урсгалаа хаасан болохоос бараа таваар бүтээгдэхүүний импорт, экспорт хаагдахгүй. Ийм учраас хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэсэн үг. Юмны үнэд ч өөрчлөлт орохгүй. Мөн хятад иргэд болон Хятадаар дамжин ирж буй гадны иргэдийг дотогшоо нэвтрүүлэхгүй юм байна. Гаднаас ирж буй монголчуудаа саадгүй нэвтрүүлэх бөгөөд гэхдээ 14 хоног тусгаарлаж шинжилгээ авч биеийн байдлыг нь хянах юм байна. Харин хувийн ажлаар БНХАУ-д зорчихыг гуравдугаар сарын 02 хүртэл хориглосон байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл