• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-02-10 11:22:51

НОХОЙ, ХОНЬ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН

2020.2.10, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 16
ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР
ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2020.2.10, Даваа гараг
Наран ургах шингэх: 8.08-18.05
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.

нийтлэгч:

Сэтгэгдэл